АДЕЛИЯ ПЕТРОСЯН ӨВЛИЙН ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭЖ ЧАДАХ УУ?


ОХУ-ын уран гулгагч Аделия Петросян 2026 оны Өвлийн Олимпын наадмаас медаль хүртэх боломжийг Букмекерийн байгууллагууд үнэлсэн талаар Betonmobile мэдээлжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Петросян медаль хүртэнэ гэдэгт тийм ч их итгэл хүлээлгэхгүй байгаа гэнэ. Тэрбээр гол өрсөлдөгчдийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд Петросяны амжилт гаргах магадлалыг 3.8 коэффициентоор үнэлжээ.

Өвлийн олимпын алтан медалийн эзэн болох хамгийн найдвартай тамирчнаар Японы уран гулгагч Каори Сакамотог нэрлэж байгаа бөгөөд тэрбээр 2.2 коэффициентоор үнэлэгдэж байгаа аж. Түүний дараа АНУ-ын тамирчид болох Алиса Лью 3, Эмбер Гленн 3.3 коэффициентоор жагсаж байна.

Өвлийн олимпын эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын тэмцээн хоёрдугаар сарын 17-нд эхэлнэ.

ОХУ-ын уран гулгалтын гурван удаагийн аварга Аделия Петросян 2025 оны есдүгээр сард Бээжинд болсон Олимпын эрх олгох тэмцээнд гэмтэлтэй оролцсон юм.

Тэрбээр энэ тухайгаа “Бид Красноярскт ирсэн. Бээжин рүү нисэхээс ойролцоогоор 4–5 хоногийн өмнөөс үсрэлтүүд маань аажмаар сайжирч эхэлсэн. Цаг маш бага байсан, үсрэлтүүд төгс биш байсан ч би удаан хугацааны дараа анх удаа хөлөө мэдэрч, түүгээрээ ажиллаж, хөдөлгөөнөө хянаж чадсан. Үүнээс өмнө гурван долоо хоногийн турш шагайнд асуудалтай байсан — гутал маш их дарж, хөл хавагнаад, хэвийн гулгаж чадахгүй, үсрэх боломжгүй байсан.

Би формдоо огт ороогүй, бараг л хөлгүй хүн шиг байсан юм. Аймшигтай их өвдөлттэй, өвдөлтөөс болоод үсрэлтээ огт мэдэрч чадахгүй байсан. Хөтөлбөрөө ч гүйцэд гулгаж чадах эсэхээ төсөөлж чадахгүй, байтугай үсэрнэ гэж бодох ч боломжгүй балаа. Гэхдээ азаар бүх зүйл сайхан болсон» — хэмээн Петросян «Тутберидзегийн арга» цувралд ярьсан юм.

18 настай Аделия Петросян нь 2025 оны есдүгээр сард Бээжинд болсон 2026 оны Олимпын эрх олгох тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан цорын ганц Оросын уран гулгагч байв. Энэхүү шалгаруулалтын тэмцээнд Аделия нэгдүгээр байр эзэлсэн нь түүнд 2026 оны Өвлийн олимпын наадамд ОХУ-ыг төлөөлөн оролцох эрхийг олгосон билээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 40 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10