Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.08.18/ болж байна. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулга хийв.
Тэрбээр “ Наймдугаар сарын 12-нд орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлтэй танилцахаар 21 аймгийн Засаг дарга нар, , Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ гэх зэрэг 87 байгууллагатай цахим хурал хийсэн. Улмаар өвөжилтийн бэлтгэл ажлыг аравдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгах чиглэлээр холбогдох үүрэг, даалгаврыг өгсөн.
Мөн наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд томилолтоор ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаад ирсэн." гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна