Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан нар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод ажиллаж, Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн үйл ажиллагаатай танилцжээ.

Уг хилийн боомтоор жилд 4500 аж ахуйн нэгж, 500 орчим иргэн барилгын материал импортолдог бөгөөд түргэвчилсэн лаборатори нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлон хянах юм.


Барилгын материалын түргэвчилсэн лабораторийн тоног төхөөрөмжийг энэ онд суурилуулж дуусах бөгөөд 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулж, шинжилгээнүүдээ хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна