Э.БАТ-АМГАЛАН: БАРИЛГЫН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ САЛБАРЫН ХУУЛИУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан барилгын салбар болон нийтийн аж ахуйн төрийн бус байгууллагуудын /ТББ/ төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Э.Бат-Амгалан сайд “Засгийн газар орон сууцны санхүүжилтийн дагнасан банк байгуулж, зээлийн хүртээмжийг сайжруулах замаар үл хөдлөх салбарын үйлдвэрлэл, ажил эрхлэлтийг дэмжих бодлого баримтлахаар төлөвлөж байгаа” талаар онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн “Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцжуулалтын тухай хуульд барилгын норм, нормативын чиглэлээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан. Тиймээс энэ чиглэлд бид ойртож хамтарч, ажиллах нь зүйтэй. Ирэх 2026 онд барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохионо. Тиймээс 100 жилийн ойг угтаж хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажил хийхийг зорьж байна” гэлээ.

Уулзалтын үеэр Төрийн бус байгууллагуудын төлөөллийн зүгээс дараах саналуудыг илэрхийлэв.

  • Боловсон хүчин дутагдалтай байгаа учир гадаадаас боловсон хүчин авах шаардлагатай. Энэ чиглэлд нарийн тоон судалгааг хийж мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй хамтарч ажиллах.
  • Салбарын хуулийн реформ хийх.
  • Стандартын шаардлага хангахгүй барилгын материалын чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалт хийх.
  • ШУТИС-ийг барилгын материал үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр жилд 30 оюутан төгсдөг. Тиймээс ШУТИС-тай хамтарч ажиллаж, элсэгчдийг идэвхжүүлэх.
  • Барилгын тухай хуульд хувийн хэвшил болон ТББ-аар гүйцэтгүүлэх 12 нэр төрлийн ажил үйлчилгээг дурдсан байдаг. Үүнээс ТББ-д сургалт, тусгай зөвшөөрөл гэх хоёр ажил хамаарч байна. Цаашид үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Уулзалтын төгсгөлд сайд Э.Бат-Амгалан ТББ-уудын төлөөллийн зүгээс гаргасан саналыг газрын дарга нарт нэгтгэж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг, чиглэл өглөө.

Дээрх уулзалтад барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт, зураг төсөл, инженер геологийн чиглэл, нийтийн аж ахуйн ТББ-уудын төлөөлөл оролцсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 6 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 7 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 9 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 9 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 13 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 13 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14