Э.БАТ-АМГАЛАН: ИРЭХ 2026 ОНД БАРИЛГЫН САЛБАР 100 ЖИЛИЙН ОЙГ ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИЙН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛГОНО


Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойд зориулсан “Барилгачдын өдөр-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.09.05/ боллоо. Тус арга хэмжээг нээж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан үг хэлэв.

Тэрбээр ярианы эхэнд “Барилга бол зөвхөн барьж байгуулах биш, хүн амын амьдрах орчныг тодорхойлж, орон сууц, ажлын байр, нийтийн үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмжийг шийдэх төр, хувийн хэвшлийн хамтын бүтээл” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн "Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг license.mn системд буюу E-mongolia-д өнөөдрөөс эхлэн бүрэн шилжүүлж байна. Ингэснээр тусгай зөвшөөрөл авахад дунджаар 21 хоног зарцуулдаг байсан бол 3 хоногт багтаан тусгай зөвшөөрлийг авах боломжууд бүрдэж байгаа" гэв.

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Ирэх 2026 онд Монголын барилгын салбар 100 жилийн ойтойгоо золгоно. Энэ түүхэн ойг бид зөвхөн тэмдэглэлт үйл явдал төдий бус, салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно" гэдгийг онцлон дурдаад салбартаа хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.

Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж, Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Дээрх хуулийн төслүүдээс Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг салбарын хуулийн төслүүдийг Намрын чуулганаар батлуулах ажлыг зохион байгуулна.

2025 оны 12 дугаар сард багтаан зураг төслийн магадлалыг цааснаас бүрэн салгаж, IFC болон PDF өргөтгөлөөр хүсэлтийг авч, цахим системд шилжүүлнэ.

“Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулж, 9 дүгээр сард Засгийн газарт өргөн мэдүүлнэ.

Орон сууцжуулалтын банк байгуулах ажлыг эхлүүлж, урт хугацааны хямд эх үүсвэрээр орон сууцны санхүүжилтийг тогтворжуулах механизмыг бүрдүүлнэ.

Дулаалгын барилгын материал, түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг 9 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулж, энэ онд багтаан шийдвэрлүүлнэ.

Дээрх арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, 21 аймгийн ААН байгууллагын удирдлагууд болон салбарын инженер техникийн ажилчид оролцсон юм.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг license.mn системд буюу E-mongolia-д өнөөдрөөс эхлэн бүрэн шилжүүлж байна.

Ингэснээр тусгай зөвшөөрөл авахад дунджаар 21 хоног зарцуулдаг байсан бол 3 хоногт багтаан тусгай зөвшөөрлийг авах боломжууд бүрдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 9 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 10 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 12 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 12 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 16 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14