Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Испани улсын “IBERTEST” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр талууд “Газар хөдлөлтийн лаборатори байгуулах төсөл”-ийг Испани Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх боломж, техникийн шийдэл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцож, төслийн суурь бэлтгэл ажлыг хангаж ажиллахаар тогтсон байна.

Мөн компанийн зүгээс газар хөдлөлтөд тэсвэртэй барилгын бүтээц хийц, материалын бат бэхийн сорил, туршилтын чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, лабораторийн тоног төхөөрөмжийн хөгжлийн шийдлийг танилцуулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна