Орон сууцны үнийн индекс 2025 оны 10 дугаар сард 1.36 болж, өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.
Тухайлбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар тус тус өсжээ.
2025 оны 10 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.87 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.73 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 15.6 хувь (775.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 3.9 хувь (181.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.68 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 19.1 хувь (900.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 10.5 хувь (540.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна