Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өсжээ.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.
2025 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.56 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 24.5 хувь (1095.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 4.4 хувь (202.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.85 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувь (1023.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувь (294.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байгаа юм.
Туршилт тооцоогоор 2025 оны 9 дүгээр сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.35 сая, 2 өрөө орон сууцных 1.94 сая, 3 өрөө орон сууцных 3.09 сая төгрөг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна