Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байгаа юм.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс хамгийн их нь БНХАУ-ын иргэд 0.69 хувь, ОХУ-ын иргэд 0.07 хувь, БНСУ-ын иргэд 0.03 хувь, АНУ-ын иргэд 0.02 хувийг тус тус эзэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна