Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.10.30/ нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Үүнээс дараах өртөөнүүдэд буулгасан байна.
Дархан өртөө – 1 вагон
Рашаант өртөө – 6 вагон
Толгойт өртөө – 9 вагон
Улаанбаатар өртөө – 5 вагон
Сайншанд өртөө – 5 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлжээ.
Тус 49 вагоныг дараах чиглэлүүдэд хүргэнэ.
Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 26 вагон
Рашаант – 5 вагон
Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
Сайншанд – 2 вагон
Дархан – 2 вагон
Эрдэнэт – 8 вагон
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна.
Үүнээс гадна улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэл байгаа юм.
Ийнхүү Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өдөр бүр шатахуун орж ирж буй мэдээлэл өгч байгаа нь сайн хэрэг ч бензиний оочир хэвэндээ байгаад иргэд бухимдаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна