НИЙТЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ ҮҮДНЭЭС БЕНЗИНИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХЯЗГААРЛАЛТТАЙ ОЛГОЖ БАЙНА


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. Уг хуралд АМГТГ, ОБЕГ, ГЕГ, ТЦА болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл оролцож өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Өнгөрсөн амралтын өдрүүдэд шуурхай штаб ажилласны үр дүнд ачаалал хоёр дахин буурч байна гэж харж байна.

Хуурамч цахим хаягаар шатахуун зарна гэж иргэдийг хуурч мэхлэх үзэгдэл цөөнгүй гарлаа. Энэ дээр цагдаагийн байгууллага анхаарах, хоёрдугаарт зарим нэг ачаалалтай ШТС-уудад зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн АМГТГ-аас хүч нэмэгдүүлэн ажиллах зохицуулалт хийх хэрэгтэй байна. ОХУ-аас шатахууны ачилт ихээр нэмэгдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхий сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс ОХУ-тай байнга ярилцаж байна. Үлдэж байгаа хугацаанд манай нийлүүлэлтийг хангалттай ачна гэж мэдэгдсэн. Тиймээс ААН-үүд маань орж ирсэн бүтээгдэхүүнээ шилжүүлэн зохион байгуулахад цааргалаад баймааргүй байна." гэсэн байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Бид бүхэн богино хугацаанд шуурхай зохион байгуулалтад орж ажиллалаа. Гэхдээ шинэ нөхцөл байдал үүсч байна. Нийтэд хүртээмжтэй байх үүднээс 50 мянган төгрөгийн хязгаарлалттай олгож байна. Үүнтэй холбоотой очер дугаарлалтын ачаалал үүсгэж байгаа нөхцөл байдал гарч ирж байна. Мөн саванд хийж зарж буй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотой ЦЕГ, ЭЦА-ны албаныхан ажиллаж, өчигдөр тодорхой гэмт үйлдлүүдийг илрүүлсэн. Иймээс ЦЕГ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэжээ.

Тээврийн цагдаагийн алба “Аж ахуй нэгжүүдтэй хамтарч түгээлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа. Одоогийн байдлаар саатсан ямар нэг зүйл байхгүй байна” гэсэн байна. 

АМГТГ-ын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат “Өнөөдрийн 8 цагийн байдлаар 53 вагон орж ирсэн. 17.00 цагийн байдлаар нэмж 29 вагон орж ирсэн. Өнөөдөр 115 ШТС-д 1169 тонн АИ-92 түгээхээр төлөвлөөд ажиллаж байна. Үүнээс гадна 592 тонныг орон нутаг руу хүргэсэн мэдээлэл байна. БНХАУ-аас энэ долоо хоногт 2000 тонн шатахуун орж ирнэ” гэжээ.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “БНХАУ-аас аравдугаар сардаа багтаан импортоо нэмж 2000 тонныг, 11-р сард 15 мянган тонн АИ-92 автобензин, 20 мянган тонн дизель түлш худалдаж авах захиалгыг баталгаажуулсан. Дизель түлшийг тодорхой шалтгааны улмаас нийлүүлэх боломжгүй байдаг. Харин АИ-92 автобензинийг нийлүүлэх боломжтой бөгөөд өнөөдрөөс эхлээд ачилтийг хийж байна. Ирэх долоо хоногт УБ-ын нутаг дэвсгэрт орж ирнэ. Нийтдээ 60 вагоноор шилжүүлэн ачих боломжтой. Шилжүүлэн ачих байгууламжид 3000 м.кубын хоосон сав бэлдсэн байгаа. БНХАУ-аас орж ирж буй вагоныг богино хугацаанд шилжүүлэн ачаад явах боломжтой. Дизель түлшний хувьд аравдугаар сар гарснаас хойш 1600 вагон буюу ойролцоогоор 96 мянган тонн бүтээгдэхүүнийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн аваад байна. Монгол Улсын сарын хэрэглээ 110-140 мянган тонн орчим байдаг. Иймд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна гэж үзэж болно.

Өнөөдөр орой гаргасан мэдээллээр УБ хотод 3200 тонн АИ-92 нөөцтэй гэсэн мэдээлэлтэй байна. Ангарскийн үйлдвэрээс ачилтын талаарх мэдээлэл ирүүлсэн. Сүүлийн 3 хоногт энэ сарын 24-нд 39 вагон, 25-нд 50, 26-нд 79 вагон 27-нд буюу өнөөдөр 61 вагон ачихаар төлөвлөж ачсан байна.

Өөрөөр хэлбэл МУ-ын өдрийн хэрэглээ 40 орчим вагон байдаг. Сүүлийн гурван хоногт хэрэглээнээс давсан ачилтыг хийсэн байна. Ямар нэгэн сааталгүй орж ирнэ мэдээлэлтэй байна" гэсэн мэдээллийг өгсөн байна. 

Уулзалтад оролцсон аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс өнгөрөгч өдрүүдийн мэдээллийг танилцуулав. Мөн зарим ШТС-ийн түгээгчийн биед халдах үйлдлүүд бүртгэгдэж байгаад холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг хэллээ.

Уулзалтын төгсгөлд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны татан авалтыг хурдан шуурхай зохион байгуулахад төр хувийн хэвшлүүд хамтран ажиллаж, иргэддээ хүндрэл чирэгдэл учруулахгүй байхыг онцолжээ.

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 10 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 10 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 12 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 13 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 16 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14