Багш нар цалингаа 3.5 саяд хүргэх шаардлага тавьж, 2025 оны аравдугаар сарын 16-наас эхлэн ажил хаясан.
Сурагчдын бие даалтын долоо хоног аравдугаар сарын 20-ноос эхэлж, маргааш хичээл орох байсан. Гэвч багш нарын шаардлагыг хүлээж аваагүйн улмаас ажил хаялтыг үргэлжлүүлнэ гэж Боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдээд байгаа юм. Тус үйлдвэрчний эвлэлээс багш нарын цалинг 2026 оны 1 дүгээр сараас 3.3 сая, 7 дугаар сарын 1-нээс 3.5 сая болгох шаардлагыг хүлээж авсан тохиолдолд хэлэлцээ хийх боломжтой гэсэн юм.
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.10.26/ цахим хуудсаараа мэдээлэл хийж "Багшийн үндсэн цалинг 2026 онд 70 хувиар нэмэгдүүлж, 2.5 саяд хүргэнэ. Монголын Боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийг хэлэлцээнд орж, ажил хаялтаа зогсоохыг уриалж байна." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна