Л.МӨНХБААТАР: ТӨРИЙН АЛБА ТӨВШИН БАЙХ БОЛТУГАЙ


УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох захирамжид Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гарын үсэг зуран батламжилсан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж буй УИХ-ын гишүүн Лхагвын Мөнхбаатар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ӨНДӨР ХАРИУЦЛАГАТАЙ АЛБЫГ ХАШИЖ, ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, улс орны болон хууль зүй, дотоод хэргийн салбарт нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан, бодлогын томоохон чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд салбарын хамт олныхоо хүчээр богино хугацаанд дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Тухайлбал:

  • Эрх зүйн шинэтгэлийн ирэх 10 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулав.
  •  Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх багц хуулиуд, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль буюу Гэрч хохирогчийг хамгаалах, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зэрэг чухал хуулиудыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгов.
  •  Оюутолгойн арбитрын маргааны ажлын хэсгийг ахалж, Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, Засгийн газрын байр суурийг хамгаалан ажиллав. Шийдвэр Монгол Улсын талд гарна гэдэгт итгэлтэй байна.
  • Баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх, иргэдэд тэгш хүртээх зорилгоор стратегийн 16 ордыг хуулийн дагуу олгосон эсэх асуудлыг шалгаж эдгээр ордыг хуулийн дагуу олгосон бол дэмжих, хууль бусаар олгосон бол цуцлах ингэснээр иргэддээ баялгаас хүртэх боломжийг нэмэгдүүлэх зарчмыг барьж ажилласнаар холбогдох санал, дүгнэлтийг боловсруулаад байна.
  •  Хар тамхитай хийх тэмцлийг эрчимжүүлж, хар тамхитай тэмцэх бие даасан албыг байгууллаа. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлд олон улсын түвшинд хамтарч ажиллахаар болж, Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээ авлаа.
  • Хууль зүйн, дотоод хэргийн салбарын харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагад “Процессын дахин инженерчлэл”-ийг хэрэгжүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлогын асуудлыг дэмжин ажилласан Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, итгэл хүлээлгэн хамтран ажилласан Ерөнхий сайд болон цаг мөч бүхэнд улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амгалан тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа салбарынхаа нийт ажилтан, алба хаагч, бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлье.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын хамт олон та бүхэнд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр танд ажлын амжилт хүсье.

Төрийн алба төвшин байх болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 9 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 10 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 12 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 12 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 16 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14