ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАРТ КОЙКА ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ


БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Газар (KOICA)-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй идэвхтэй хамтран ажиллаж, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг  хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, Гадаадын иргэн, харьяатын газарт “Шилдэг хамтран ажиллагч байгууллага”-ын талархал гардууллаа.

Мөн энэ үеэр  ГИХГ-ын газрын дарга Н.Ууганбаяр, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Газар (KOICA)-ын “World Friends Korea” хөтөлбөрийн менежер Ан Жун Сүг тэргүүтэй төлөөлөгчидтэй  хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-тай 2007 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023-2025 онд “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төв (MRTC)-тэй хамтран Гадаадын иргэн, харьяатын газрын 40 гаруй  албан хаагч БНСУ-д сургалтад хамрагдаж, олон улсын туршлагаас суралцаж, шинэлэг технологийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх,  судалгаа, шинжилгээ хийх мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн юм. Цаашид уг төслийг үргэлжлүүлж, бодлого боловсруулахад шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хамтран явуулах хүсэлтээ илэрхийлсэн. 

Түүнчлэн  КОЙКA-ийн “World Friends Korea” төслийн хүрээнд БНСУ-ын  туршлагатай эрдэмтэн, судлаач ГИХГ-т нэг жилийн хугацаагаар томилогдон ажиллаж, шилжилт хөдөлгөөний салбарын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж буйг онцоллоо.

БНСУ-ын хувьд 2008 оноос эхлэн 5 жил тутам “Гадаадын иргэдийн бодлогын суурь төлөвлөгөө”-г (Immigration Policy Basic Plan) боловсруулж, Засгийн газраараа батлуулдаг. Энэ нь тус улсын цагаачлал, нийгмийн бодлогын дээд түвшний баримт бичиг төдийгүй төрийн бүх агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлэх суурь чиглэл, стратеги юм. Одоогоор БНСУ-д 4-р үндсэн төлөвлөгөө /2023-2027/ хэрэгжиж байгаа бөгөөд гадаадын иргэдтэй хамтран хөгжих, дэлхийд тэргүүлэх улс болох алсын хараатайгаар эдийн засаг, аюулгүй байдал, хүний эрх, хамтын ажиллагаа зэрэг үндсэн 5 бодлогыг дэвшүүлж, 18 чухал арга хэмжээг хэрэгжүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 8 цагийн өмнө
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 8 цагийн өмнө
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 10 цагийн өмнө
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 11 цагийн өмнө
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 14 цагийн өмнө
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 16 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН Өчигдөр
КОП17 БАГА ХУРЛЫН ТАЛБАЙН ҮНДСЭН ДЭД БҮТЭЖ, ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ… 2026/06/20
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧДИЙН ТУЯАТ ОРОЙН ТООЛЛОГО БОЛЛОО 2026/06/20
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ Б… 2026/06/19
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР–ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮДИЙН УУЛЗАЛТ” БОЛЛОО 2026/06/19
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ С.НАРАНЦОГТ ОУВС-ГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АЛБАН УУЛЗА… 2026/06/19
МИАТ ТӨХК ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТАА ДАХИН БАТАЛГААЖУУЛАВ 2026/06/19
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЯН ЗОХИОН… 2026/06/19
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН 2026/06/19
МОНГОЛД АНХНЫ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН 512 ЗҮСЛЭГТ КОМПЬЮТЕР ТОМОГ… 2026/06/18
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БНСУ-ЫН КАКАО БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ… 2026/06/18
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАХИХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/06/18
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ 2026/06/18
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14