Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх үндэсний аян”-ыг тав дахь удаагаа улс орон даяар өрнүүлж байгаа билээ.
Тус аяны нээлт Өмнөговь аймагт өнөөдөр /2025.09.17/, Дундговь аймагт есдүгээр сарын 19-ний өдөр болно.
Дээрх өдрүүдэд алслагдсан бүс нутаг, малчин өрхийн хотонд хүрэхээс гадна аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн албан хаагчид, багийн Засаг дарга нар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан томоохон сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Аян 2025 оны 12 дугаар сарын 5-ныг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжилж, нийтдээ 80 мянга орчим иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газарзүйн байршил үл харгалзан цахимаар авах ур чадвар эзэмшүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна