ЗУУН ОЮУТНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх, "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II"-ын үзэл санааг оюутан залууст тайлбарлан таниулах зорилгоор УИХ, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран их, дээд сургуулийн 100 оюутныг "Бидний эрх, бидний ирээдүй” сэдэвт сургалтад сайн дурын үндсэн дээр хамруулж, сургагч багшаар бэлтгэх сургалт өнөөдрөөс /2024.12.07/ эхэлж байна.

Сургалтыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нээж хэлсэн үгэндээ хүн бүхэнд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх чухал. Учир нь хүн бүр эрхээ мэддэг, үүргээ хэрэгжүүлдэг, хариуцлагаа ухамсарладаг байхын хэрээр хүний эрхийн зөрчил нийгэмд бага гардаг гэдгийг онцолжээ. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нь "хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон юм. Энэ ч утгаараа Монгол Улс нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалсан.

Нэг үгээр хэлбэл, хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг цогцлооход хүний эрхэд суурилсан хандлагатай, хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэх нь чухал байдаг. Тиймээс ХЭҮК нь иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулж, зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалтаас бэлтгэгдсэн 100 сургагч багш нь цаашид нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд бодит дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод амжилт хүслээ.

Хоёр өдөр үргэлжлэх сургалтад 

  • Улсын Дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт: Шударгаар шүүлгэх эрх 
  • ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Тэгш байдал
  • ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
  • ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Б.Энхболд: Халдашгүй, чөлөөтэй байх эрх
  • ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Хүүхдийн эрх: Хүүхэд хамгааллын бодлого
  • ХЭҮК-ын гишүүн С.Дондов: Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь
  • Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Хууль дээдлэх ёс
  • Хүний эрхийн судлаач Б.Хишигсайхан: Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг өдөр тутамдаа ашиглах нь
  • Глоб интерэншл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар: Технологи ба хүний эрх
  • Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан: Хүний эрхийг сургалтыг төлөвлөх, заах арга зүй
  • “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг: Их, дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын сурч боловсрох эрх сэдвээр тус тус хичээл орж байна. 

Мөн  “Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал Б.Болорсайхан, ХЭҮК-ын сургалт хариуцсан референт О.Тодбулаг нар чиглүүлэгчээр ажиллаж байна.

Тус сургалт нь 2024 оны 12 дугаар сарын 7, 8-нд танхмаар зохион байгуулагдана. Харин сургалтын 3 дахь өдөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Сургалт хүмүүжлийн төв Хүүхдийн хорих анги, Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагаатай танилцах юм. 

Сургалтад оролцогчид Хүний эрхийн сургагч багшийн гэрчилгээг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  гардаг авна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭ… 11 цагийн өмнө
МАНАЙ УЛСАД ИРСЭН ЖУУЛЧНЫ ТОО ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛВАЛ 27.2 ХУВИАР ӨСЖЭ… 13 цагийн өмнө
МИАТ БАНГКОК ЧИГЛЭЛД ӨВЛИЙН НИСЛЭГЭЭ 11 ДҮГЭЭР САРЫН 14-НӨӨС ЭХЛҮҮЛНЭ 14 цагийн өмнө
​ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД НЭВТРҮҮЛЭХ Х… 16 цагийн өмнө
КОП17-Д 4500 ГАРУЙ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН, ЦААШИД Ч… 18 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРЫН 10-НЫ Ө… 18 цагийн өмнө
СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭГ УЛСЫН ХЭМЖ… 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ БҮТЭЦ 21 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭ… 22 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… Өчигдөр
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… Өчигдөр
МАТАД СУМЫНХНЫГ ДАРЛАЖ, ДААМ ГАРСАН "ПЕТРОЧАЙНА"-Г БАЙРАНД НЬ ТАВИНА У… Өчигдөр
КОП17 БАГА ХУРАЛД ОРОЛЦОХООР ГАДААДЫН 4500 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ БҮРТГҮҮЛЭЭД… Өчигдөр
ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН АШИГЛАГДААГҮЙ ҮЛДЭГДЛИЙГ ӨВЛҮҮЛЭХ БОЛОМЖ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛУ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВАД ТАЛАРХАЖ БАЙНА Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГАА… Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР У… 2026/07/26
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … 2026/07/25
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГ… 2026/07/25
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2026/07/22
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА 2026/07/24
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19