НҮДНИЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДСАН 13,882 ХҮҮХДИЙН 2125 НЬ ХОЛЫН ХАРААНЫ ӨӨРЧЛӨЛТТЭЙ БАЙНА


Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж буй. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг одоогийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна. Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78,5 хувь өвчлөлттэй гараад байна. Тухайлбал эдгээр хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой, 4083 хүүхэд шүдний гажигтай гэж оношлогдсон бол 17379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй гэж гарчээ. Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна. 

Нүдний хараа нь хүүхдийн сурлагад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг. Гэвч нүдний үзлэгт ороод буй 13,882 хүүхдийн 2125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй аж. Тиймээс 2897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгааг тогтоожээ. Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний гуравт зүрх-судасны эрхтэн тогтолцооны өвчин ордог. Тиймээс хүүхдүүдийн дунд зүрхний эмгэгийн эрт илрүүлэх, оношлох, улмаар эмчилгээнд хамруулах, уг эмгэгт хүргэдэг эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох нь нэн тэргүүний анхаарах асуудал болоод буй. Тиймээс ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 16,153 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийгээд байна. Эдгээр хүүхдүүдийн бичлэгийг эмч нар хянаж байгаа бөгөөд 10 орчим хувь нь өөрчлөлттэй гарах урьдчилсан тооцоотой байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭГ УЛСЫН ХЭМЖ… 11 минутын өмнө
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ БҮТЭЦ 3 цагийн өмнө
БАРУУН, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭ… 3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… 19 цагийн өмнө
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 20 цагийн өмнө
МАТАД СУМЫНХНЫГ ДАРЛАЖ, ДААМ ГАРСАН "ПЕТРОЧАЙНА"-Г БАЙРАНД НЬ ТАВИНА У… 21 цагийн өмнө
КОП17 БАГА ХУРАЛД ОРОЛЦОХООР ГАДААДЫН 4500 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ БҮРТГҮҮЛЭЭД… 21 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН АШИГЛАГДААГҮЙ ҮЛДЭГДЛИЙГ ӨВЛҮҮЛЭХ БОЛОМЖ… 23 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛУ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВАД ТАЛАРХАЖ БАЙНА Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГАА… Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР У… 2026/07/26
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … 2026/07/25
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГ… 2026/07/25
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС УЛААНБААТАР- ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ӨӨРЧЛ… 2026/07/25
НАЙМДУГААР САРД АГААРЫН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУН… 2026/07/25
АВТО УГААЛГА, ҮСЧИН, ЭМИЙН САНГИЙН ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД БАЙГАЛ… 2026/07/25
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БО… 2026/07/25
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ, МАЛЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН… 2026/07/24
ДҮРВЭГСЭД… 2026/07/24
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2026/07/22
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА 2026/07/24
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19