МОУРИНЬО: ТУРКҮҮД ТА НАР ӨӨРСДӨӨ ҮҮНИЙГЭЭ ИЛЧИЛЖ ЯРЬЦГАА!


Туркийн лигт “Трабзонспор”-ыг 2:3-аар “Фенербахче” хожихдоо шүүгчийн сунгасан 12 дахь минутад ялалтын гоолоо оруулсан юм. Харин тэдний хаалганд хоёр гоолыг хоёуланг нь пенальтиас хийжээ.

Ингэснээр “Фенербахче” 10 тойргийн дараагаар 23 оноотойгоор лигийнхээ аман хүзүүнд гарч ирж, магнайд яваа “Галатасарай”-гаас 5 оноо дутуу байна. Тоглолтын дараагаар Жозе Моуриньо дуулиантай мэдэгдэл хийснийг хүргэе.
“Атилла Караогланыг өөрийн багийн тоглолтдоо дахин хармааргүй байна. Бид бүтэн тогтолцооны эсрэг тэмцэж байна. Талбай дээр залуухан шүүгч гарсан ч гэлээ түүний цаана түмэнд үл харагдах нэгэн VAR дээр байсан нь Атилла Караоглан байлаа. 
“Фенербахче”-гийн нэрийг өмнөөс би энэ мэдэгдлийг хийе. Цаашид энэ хүнийг бид талбайн шүүгчээр, ялангуяа VAR-ийн шүүгчээр огт хармааргүй байна. Хүмүүс надад янз бүрийн л юм ярьж байсан. Гэвч би итгээгүй юм. Гэтэл байдал ярьснаас нь ч хамаагүй дор юм. Бид хүчтэй өрсөлдөгчийн эсрэг тоглохоос гадна мөн тогтолцооны эсрэг тэмцэх болж байна. Энэ бол маш хэцүү. Тиймээс би хожсондоо тэгж их баярласан юм. Бид өнөөдөр нөлөө бүхий хүмүүсийг дийлж гарлаа. Цаашид ч бууж өгөхгүй.
Үнэн бодит байдлын дөнгөж талыг нь хэлж намайг энд авчирсан хүмүүст дургүй хүрч байна. Хэрвээ энд ийм байдаг гээд хэлчихсэн бол би яалаа гэж наашаа ирэх билээ. Энэ тогтолцоо улам хүчтэй болвол миний үгс утаа шиг замхрах болно. 
Брайт улаан хуудас авахаар алдаа гаргаагүй гэж үү? Тэгэхэд Караоглан юу хийж байсан юм бэ, кофе ууж суугаад хараагүй юу? Шүүгчийн заагаагүй хоёр пенальтийг Караоглан манай хаалганд үл үзэгдэгчийн дүрээр заасан. Одоо энэ тогтолцоо над руу дайрах болно. 
Манайхан дээр алдаа гаргахад VAR-ийн шүүгч турк цай ууж байдаг. Арай инээдтэй байгаа биз дээ? Би турк хүн биш. Туркүүд та нар өөрсдөө энэ асуудлаа сөхөж ярих хэрэгтэй. Хэрвээ би ингээд яриад байвал амыг минь хамхичихна. Тогтолцоогоороо над руу дайрна. Тэгэхээр туркүүд та нар өөрсдөө үүнийгээ илчилж ярьцгаа” хэмээн Моуриньо өгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… 1 цагийн өмнө
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО 2 цагийн өмнө
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ 2 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2 цагийн өмнө
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… 2 цагийн өмнө
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… 3 цагийн өмнө
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 17 цагийн өмнө
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 19 цагийн өмнө
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 19 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: СOP17 ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД ОРХИХ БУС, БОДИТ ШИЙДВЭР, ҮР ДҮН Г… 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 22 цагийн өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙГ ХОЛБОХ АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР Өчигдөр
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ ХЭМЖИХ ША… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ? Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО Өчигдөр
​ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ … Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/23
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… 2026/08/23
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ИХ БАЯН ОРЧИМД АЯЛЖ ЯВСАН ИРГЭНД БААВГАЙ ОЙРТОН ИРЖЭ… 2026/08/11
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20