“Манчестер Сити” 2009-2018 оны хооронд санхүүгийн 115 зөрчил гаргасан гэж Премьер лиг үзээд, Хараат бус хороонд хянуулахаар өгсөн. Энэ хэрэг одоо шалгагдаж байгаа. Тэгвэл цагтаа “Арсенал”-ыг удирдаж явсан Арсен Венгер Премьер лигийг санхүүгийн фэйр-плей гэх зүйлээ боливол дээр гэсэн санаа хэлжээ.
“Премьер лигийн санхүүгийн фэйр-плей гэх журмыг өөрчлөх хэрэгтэй гэж би үздэг. Энэ янзаараа байвал өөр бусад лигүүд тэдэнтэй өрсөлдөх боломж гарч ирж байна.
“Манчестер Сити” шиг клубыг яаж 115 зөрчил гаргасан гэж төсөөлж байна аа? Би хувьдаа үүнд итгэхгүй байгаа. "Сити" бол сайн удирдлагатай клуб. Энэ журмаа өөрчлөөд, илүү хялбар болгох хэрэгтэй.
“Манчестер Сити”-г шинэ эзэд нь худалдаж аваад ажлаа эхлүүлэхэд энэ журам байгаагүй шүү дээ. “Челси”-г ч гэсэн худалдаж аваад их мөнгө гаргаж эхлэх үед байгаагүй. Тиймээс “Челси” миний /”Арсенал”/ хөлбөмбөгчдөөс хүссэнээ авч байсан. Яагаад гэвэл энэ санхүүгийн журам байгаагүй байхгүй юу” хэмээн Венгер өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна