ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

Admin
Өчигдөр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2024.10.22/ “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. 

Төслийн талаар Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар .танилцуулсан бөгөөд энэ танилцуулагатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын / хэсгийн гишүүн тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. 

Дээрх ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахлах хуулийн зохицуулалттай бөгөөд Ц.Сандаг-Очир гишүүнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, ахлагчаар нь сонгохыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 86.7 хувь нь дэмжив.

Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дэд дарга О.Бат-Эрдэнийг, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэлийг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ерөнхийлөгчөөс ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболдыг, Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэгийг, Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус Комиссын гишүүн С.Дондовыг тус тус нэр дэвшүүлсэн бөгөөд нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн.2 дахь хэсэгт заасны дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооноос тус холбооны Зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбат болон УЗ-ийн гишүүн З.Сүхбаатар нарыг нэр дэвшүүлсэн байна.  Хууль зүйн сургалт, судалгааны байгууллагын төлөөллөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах, төрийн өмчийн хууль зүйн сургуулийн төлөөлөл болгож МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа, төрийн өмчийн бус хууль зүйн сургуулийн төлөөлөл Отгонтэнгэр их сургуулийн ахлах багш С.Эрдэнэболор нарыг ажлын хэсгийн гишүүнд нэр дэвшүүлсэн бөгөөд тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Ийнхүү ажлын хэсгийн 11 гишүүн тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад тус хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 73.3 хувь нь дэмжсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 7 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 7 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 9 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 10 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 12 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 13 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 13 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10