Жастин Бибер хоол хүнс, ус худалдан аваад гудамжинд хэвтэж байсан хүмүүст хүргэж өгч байгаа зураг тархжээ.
Олон нийт юу гэж хэлэх бол гэж санаа зоволгүй тэнд байсан хижээл эмэгтэйн өөдөөс харан газарт суугаад хэсэг хугацаанд ярилцаж буй төрх нь хүмүүсийг гайхшруулсан байна.
Жастин эдгээр хүмүүст тусалж, хэсэг ярилцсаныхаа дараа тэндээс явсан аж. Гудамжинд байсан тэдгээр хүмүүст чин сэтгэлээсээ тусалж, ярилцаж буй Жастин Биберийн зургийг харсан хүмүүс энэ нь поп одын сайхан сэтгэлтэйг харуулсан үйлдэл гэцгээж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна