Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн дээд лигийн шилдэг тамирчдын нэг Онолбаатарын Хулан БНХАУ-ын дээд лиг WCBA-ийн Wuhan Shengfan багтай гэрээ байгуулжээ. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчин анх удаагаа гадны томоохон лигт тоглохоор болж буй тохиолдол юм.
О.Хулан нь “Токио-2020” Олимпын наадамд өрсөлдөж мөн Монголын багийн тугчаар сонгогдож байсан шилдэг тамирчдын нэг билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна