ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, АЮУЛГҮЙ БАЙРШИЛД ШИЛЖҮҮЛЛЭЭ


Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт айлын зуслан, малын бэлчээрийн орчимд үзэгдсэн эх хүрэн баавгай, гурван бамбаруушийг холбогдох байгууллагууд хамтран хүн, малын суурьшлын бүсээс холдуулж, Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт аюулгүй хүргэжээ.

2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагийн орчимд дөрвөн хүрэн баавгай айлын зуслан, малын бэлчээрт орж ирсэн тухай мэдээллийг Баян-Уул сумын Засаг дарга Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн байна. 

Мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны албан хаагч газар дээр нь ажиллаж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр хүн, малын суурьшил болон бэлчээрээс холдуулах ажиллагааг зохион байгуулжээ. Ажиллагаанд Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа болон Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын нийт 11 албан хаагч оролцсон аж. Холбогдох байгууллагууд тухайн бүсэд ажиглалт, хяналтыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх нь: 

Баавгай үзсэн тохиолдолд ойртож зураг, бичлэг хийх, хоол өгөх, чулуу шидэх, нохой, морь, мотоцикл эсвэл автомашинаар хөөхгүй. Иргэд өөрсдөө барих, хордуулах, шархдуулах, хөөж бахардуулах ажиллагаа явуулах нь хүний амь нас, эрүүл мэнд болон зэрлэг амьтанд ноцтой эрсдэл учруулна.
• Баавгай үзэгдсэн болон мөр илэрсэн газарт ганцаараа зорчихгүй, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх;
• бамбаруушид ойртохгүй, эх баавгай болон бамбаруушийн дундуур орохгүй байх;
• өглөө эрт, орой бүрэнхий, шөнийн цагаар онцгой сэрэмжтэй байж, нохойг сул тавихгүй байх;
• хоол хүнс, малын тэжээл, хог хаягдал, мах, загас, малын сэг зэмийг ил задгай байлгахгүй, баавгай татах үнэр, эх үүсвэрийг арилгах;
• баавгайтай таарвал гүйхгүй, тайван байж, гарах замыг нь хаалгүйгээр нүүрээ бүрэн буруулахгүй аажмаар холдох;
• баавгай үзэгдсэн газар, цаг, хөдөлгөөний чиглэл болон боломжтой бол зураг, байршлын мэдээллийг аюулгүй зайнаас тэмдэглэж, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байгууллага, хамгаалалтын захиргаанд нэн даруй мэдээлэх.

Баавгайтай шууд таарсан бол

• Баавгай таныг анзаараагүй бол чимээгүйхэн замаа өөрчилж, ирсэн чиглэл рүүгээ аажмаар холдоно.

• Баавгай таныг анзаарсан бол намуухан, тогтуун дуугаар ярьж хүн гэдгээ мэдэгдээд, гэнэтийн хөдөлгөөн хийлгүй аажмаар ухарна.
• Баавгай довтлон ойртсон үед зугтахгүй. Найдвартай барилга, тээврийн хэрэгсэл зэрэг хоргодох газар ойр байвал тайван шилжин орно.
• Гэнэт цочсон эсвэл бамбарууш, идэш тэжээлээ хамгаалсан шинжтэй дайралтын үед гэдсээрээ доош харж хэвтэн, хөлөө алцайлгаж, хоёр гараараа хүзүү, дагзаа хамгаалж хөдөлгөөнгүй байна. Харин удаан мөшгөсөн, майхан эсвэл гэрт нэвтэрсэн, унагаан дайрсаар байгаа бол үхсэн мэт хэвтэлгүй, боломжтой бүх хэрэгслээр хүчтэй эсэргүүцэж, найдвартай хоргодох газар хүрэхийг зорино.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.БАЯРЖАРГАЛ: ОДОО ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙН АНХААРАЛ ЯАГААД ИЙМ СУЛ БОЛЧИХОВ? 3 цагийн өмнө
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 4 цагийн өмнө
О.ХАНГАЙ АВАРГА НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭВ 5 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 5 цагийн өмнө
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ Өчигдөр
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ Өчигдөр
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… Өчигдөр
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ Өчигдөр
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… Өчигдөр
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО Өчигдөр
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 2026/10/23
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 2026/10/23
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … 2026/10/22
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 2026/10/16