ЧИНГИС ХААН ОДОНТ С.НАРАНГЭРЭЛД ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ


Монголын Өмгөөлөгчдийн Холбоо “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлд Үндсэн хуулийн өдрөөр хүндэтгэл үзүүлжээ.

Энэ үеэр мөн шинээр эрх авсан өмгөөлөгчдийн “Өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа”- болсон байна. Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртсэн анхны хуульч болох, академич С.Нарангэрэл 1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Арга хэмжээний үеэр шинэ өмгөөлөгчдөд хандан үнэт сургамжийн үгээ хэлсэн байна.

2025 оны Өмгөөлөгчийн шалгалтад тэнцэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах хүсэлт ирүүлсэн хуульчдад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчийн энэ оны анхны тушаалаар Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэн тус Холбооны гишүүнээр элсүүлсэн юм. 

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүндэт зочноор УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, Нийслэлийн зөвлөлийн дарга Б.Солонго нар оролцсон бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ, Р.Булгамаа нар шинэ өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИХАИЛ ШАЙДОРОВ ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ, ИЛЬЯ МАЛИНИН 2 УНАЖ, 8-Д ОРЛОО 1 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ХҮЙТЭРЧ, ГОВЬ, ТАЛ, ХЭЭРИЙН НУТГААР САЛХИТАЙ БАЙНА 3 цагийн өмнө
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ОРОЛЦОГЧДЫН ЗАРДАЛ БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ 19 цагийн өмнө
СОР-ЫН ХУРАЛД ОРОЛЦОГЧДООС ЯМАР ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ВЭ? 21 цагийн өмнө
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН РАДИОГИЙН ӨДӨР Өчигдөр
ЧОНО ҮҮР ШӨНӨӨР ИРДЭГ КИНО АВСТРАЛИД ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОНЫ ШАГНАЛ АВЧ… Өчигдөр
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРЧ, БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТ… Өчигдөр
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИТХ-ААС 2026 ОНЫГ ИРГЭН ТӨВТЭЙ, СОЁЛ, ХӨГЖЛИЙН ЖИЛ Б… Өчигдөр
ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦАА ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ЛИЗИНГЭЭР БАРАА ОЛГОНО ГЭХ СУРТАЛ… 2026/02/12
ИЛ ТОД МЭДЭЭЛЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛСНЭЭР ЭМИЙН ҮНИЙН ЗӨРҮҮ БАГАСЖЭЭ 2026/02/12
И.МИШЭЭЛИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ- BAĞALA 2026/02/12
ГИЙОМ СИЗЕРОН ХОЁР ӨӨР ХАМТРАГЧТАЙ ОЛИМПЫН АВАРГА БОЛСОН АНХНЫ УРАН ГУ… 2026/02/12
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ХҮЙТЭН 2026/02/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 14.2 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 11.5 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/02/11
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛЖ, ТАВДУГААР САРААС Ү… 2026/02/11
НОГООН ТӨСЛҮҮДИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОХ ҮНДЭСНИЙ ПЛАТФОРМ НЭЭЛТ… 2026/02/11
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 156,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАА… 2026/02/11
БАНГЛАДЕШИЙН 3 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АШИГЛАЖ, ХИЛ НЭВТРЭХИЙГ … 2026/02/11
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛЫГ ОХУ-ААС ГАРАЛТАЙ ЦАГААЧ ГЭР БҮЛИЙН УДАМ ГЭСЭН А… 2026/02/11
ХИЛИЙН ЗУРВАСТ 34,227 ГА ГАЗАР ОЛГОСОН ӨМНӨХ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬ БУС … 2026/02/11