Дэлхийн мисс Опал Сучата Лос Анжелес хотноо өнгөрсөн шөнө /2025.12.01/ болсон Аватар: Гал ба Үнс киноны улаан хивсний ёслолд өөрийн эх орон Тайландын алдартай загварын ордон Пипатчарад бүтээсэн даашинзаар гоёжээ. Дээрх даашинз нь дахин боловсруулсан материалаар урласнаараа онцлог юм.

Опал улаан хивсний ёслолд оролцох үеэрээ киноны домог Жеймс Камеронтой уулзсан байна. Аватар: Гал ба Үнс кино нь 12 дугаар сарын 17-нд дэлхий даяар нээлтээ хийнэ.

Дэлхийн мисс Опал сучата Лос Анжелес хотод тус киноны гол дүрд тоглосон Зои Салдана, Уна Чаплин нартай ярилцлага хийсэн нь удахгүй бүрэн эхээрээ цацагдана.

Опал алдарт жүжигчдэд Тайландын уран бүтээлчийн тэдний бүтээсэн дүрийг зурсан гар зураг, мөн Пипачара брэндийн дахин боловсруулсан материалаар урласан цүнхийг бэлэглэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна