Б. СУГАРСҮРЭН БОДИБИЛДИНГИЙН IFBB-ИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖ, ТҮҮХЭН АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ


-Б.СУГАРСҮРЭН ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙГ АНХ УДАА ЭХ ОРОНДОО АВЧРАВ-

Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс МУГТ, Монголын Бодибилдинг Фитнессийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна. 

Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. 

Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцнаа эгшиглүүлж чадав. 

Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн энэхүү тэмцээнийхээ “Велнесс +163 см” залуучуудын ангилалд мөн өрсөлдөж, дөрөвдүгээр байрт шалгарсан юм.

Монгол Улс IFBB холбоонд гишүүн орноор элссэнээс хойших 31 жилийн түүхэнд анх удаа тохиож буй энэхүү үйл явдал монголчуудын хувьд шинэ оны босгонд баяр нэмсэн өдрүүдийг авчирч байна.

Гавьяат Б.Сугарсүрэн тэмцээний “Мастер Велнесс 40” насны ангилалд аваргаар ийнхүү тодорсноор Монгол Улс IFBB-д гурван медаль эзэмшиж байна.  Үүнээс алт, хүрэл медалийг эмэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн, эрэгтэйчүүдээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тамирчин Ч.Цогтбаатар хүрэл медалийг тус, тус эзэмшдэг юм.

Мөн IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын энэхүү тэмцээний “Мастер Велнесс 35-39” насны ангилалд тамирчин Д.Ариунаа мөн амжилттай оролцож зургадугаар байрт орлоо.

Харин IFBB-ийн Эрэгтэйчүүдийн Цомын аварга шалгаруулах тэмцээний “Эрэгтэй фит модель” ангиллаас тамирчин Б.Гэрэлт-Од мөнгөн медаль, “Мастер Менс Физик 40” насны ангиллаас манай улсын тамирчин Н.Хосбаяр хүрэл медалийг тус тус хүртжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 1 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 3 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 3 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 5 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 6 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 8 цагийн өмнө
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… 9 цагийн өмнө
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … 9 цагийн өмнө
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА Өчигдөр
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… Өчигдөр
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… Өчигдөр
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … Өчигдөр
ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН А… Өчигдөр
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ 2026/10/09
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09
НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭНН КАРСОНЫ ШИНЭЧЛЭЛИЙГ ЗОХИОЛЧИД ОНЦОЛЖЭЭ 2026/10/09
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10