УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн /2024.12.25/ хуралдаанаас "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл” сэдвээр хяналтын сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3,4-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Агаарын бохирдол, утаатай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр явуулахаар тусгасан бөгөөд байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн байна.
Сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж ажиллана. Харин тус ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нар багтсан бөгөөд хуралдаанаар мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарын ажлын хэсэгт нэмжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна