Филиппин Улсын Тагаятая хотноо 2024 оны аравдугаар сарын 13-19-ны өдрүүдэд болсон 20 хүртэлх насны залуучуудын Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Олон улсын хэмжээний мастер М.Амилал эх орноо төлөөлөн оролцож, хоёр дахь удаагаа мөнгөн медаль авч чансаатай шатарчин гэдгээ дахин баталжээ.
Тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казакстаны хүчтэй шатарчид оролцож, маш өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөсөн байна. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа 21 оноогоор ахиулж, 2400-гийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ.
М.Амилал нь 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын Улсын аварга болсон бөгөөд энэ жил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна