17 ЖИЛ ОЛНЫ ХЭСЭГТ "ДАРАГДСАН" ҮЗЭСГЭЛЭНТ ИРИНА АЛФЕРОВА


ЗХУ, ОХУ-ын кино урлагийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Ирина Алферова олон жил гол дүр хүсэн хүлээсэн ч олны хэсэгт л тоглосоор байжээ.
Түүний авъяасыг Новосибирскийн театрын удирдагч анх анзаарч, ирээдүйд том од болох магадлалтайд эргэлзээгүй аж. Уг нь Алферова өөрөө бол амбиц багатай, тайван амгалан амьдралд дурлагч охин. Гэвч дэндүү үзэсгэлэнтэй, ялангуяа сахиусан тэнгэрийнх шиг нүд, харц нь урлагийн зам руу аяндаа хөтөлжээ. Театрын уран сайхны удирдагч нь ятган байж Улсын театрын урлагийн их сургуульд шалгалт өгүүлэхээр болгожээ. Сургуулийн багш нар ч гоо үзэсгэлэнтэй охиныг ирээдүйд мянга мянган эрчүүдийн зүрхийг булаасан, гайхамшигтай жүжигчин болно гэж тооцсон тул элсүүлсэн байна.
Алферовагийн авъяас чадварт эргэлзэх багш байсангүй. Харин ганц чаддаггүй юм нь инээдмийн дүрд нэг л авцалдахгүй, тоглож чаддаггүй гэнэ. Энэ нь хувийн амьдралын зовлон шаналалтай нь холбоотой. Аав нь галт тэргэнд дайруулж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон тул Ирина охин өсвөр наснаасаа л гадагш гарах, найз нөхөдтэйгээ уулзах зугаалах цагаа аавыгаа асрах, гэр бүлдээ анхаарал тавихад зориулсаар инээж хөхрөх гээчийг бараг мартчихаж. Гэхдээ их авъяастайг багш нь олж харж, магтаж, хамгийн хайртай шавиа гэнэ.


Их сургуульд суралцаж байх үед нь “Хождение по мукам” олон ангит киноны Даша Булавинагийн дүрд тоглохыг урьжээ. Энэ бол найруулагч Василий Ордынскийгийн хүсэлт байлаа. Гэхдээ энэ дүрийг авахын тулд нэг болзолтой. Ойрын таван жилдээ өөр ямар ч кино, жүжигт тоглохгүй байх ёстой. Ирина хурдхан дүр бүтээхийг хүсч байсан учир зөвшөөрсөн байна.
“Чи зөвхөн энэ л дүрийг бүтээх ёстой. Өөр хэнд ч итгэх хэрэггүй. Дүр санал болговол битгий зөвшөөр” гэж найруулагч Василий Ордынскийгийн шаардсанаар таван жил нэг л дүр дээр ажиллав. Алфероваг ийнхүү таван жил өөр дүр бүтээхийг хориглосон нь үнэндээ найруулагч Ордынскийгийн шохоорхолтой холбоотой гэх яриа гарчээ. Дурласан найруулагч өөр хүнд алдахгүйн тулд “цоожилчихлоо” гэж яригдсан юм биз дээ. Ийм яриа үүдсэнд Ордынский яагаад ч юм Иринад уурлаж, жүжигчний замналыг нь бусниулахаар муу санаалсан ч байж магадгүй гэнэ. Удаан хүлээлгэсэн “Хождение по мукам” дэлгэцнээ арай гэж гарч, тэр даруйдаа Ирина Алферова олны танил жүжигчин болж чадлаа. Одоо хүртэл Даша Булавинагийн дүрийг түүний хамгийн шилдэг нь гэж ярих нь бий.
“Хождение по мукам”-ын зураг авалт ашгүй нэг дуусч, одоо л эрх чөлөөтэй дүр сонгоно гэж бодож явтал “Ленком”-д нэг удаа очихдоо Александр Абдуловын бэлтгэлийг хараад, харизмыг нь биширч, өөрөө тэнд жүжигчин болъё гэж хүсчээ. Абдуловын жүжигчний чадварт автлаа гэж эхэндээ бодсон ч үнэн хэрэгтээ дурласан байж таарч. Ингээд тэд удалгүй гэрлэлээ. ЗХУ-ын хамгийн сайхан хос гэх тодотголыг ч зүүх болов.


Гэхдээ л Иринад гол дүр олддоггүй. Нэг удаа нөхрөөсөө гуйжээ. “Надад гол дүр өгөхийг найруулагчид хэлээд өгөөч” гэсэн юм биз дээ. Гэтэл Абдулов хөдөлсөнгүй. “Ийм их авъяастай жүжигчинд аяндаа л гол дүр ирнэ” гээд болсонгүй. Олон жүжигт тоглосон ч гол дүр байдаггүй, дандаа л олны хэсэг, жижиг дүр ногдоно. Ингэж явсаар бүтэн 12 жил “дарагдлаа”. “Ленком”-оос гарах гэж хэд хэдэн удаа үзсэн ч найруулагч Захаров түүнийг яаж ийж байгаад ятгаж үлдээж чадаад байв. Гол нь Ирина гарчихвал Абдулов бас явчих магадлалтай. Тэгвэл үзэгчдийн тал нь байхгүй болчихно гэж тооцсон ч байж магадгүй юм.
Дахиад хүлээгээд л байлаа. 17 жил нэг ч том гол дүр байдаггүй. Ингээд 1993 онд Ирина зүтгэсээр байгаад гол дүр авахаар болжээ. Захаров түүнд гол дүр өгнө гэж л дээ. Тэгсэн ямар дүр байсан гээч? Нохой-эмэгтэйн дүр. Нэг ч үг хэлдэггүй, зүгээр л янз бүрээр хуцдаг нохойн дүр. Энэ дүрийг хэдэн удаа бүтээгээд Ирина Алферова сая нэг эцэслэн шийдэж, “Ленком”-ыг хаяж гарчээ. Удалгүй Абдуловтой ч таарахаа больж, саллаа. Тэгэхэд Ирина 40 гарчихсан байлаа. 20-оод жилээ театрын “сэлгээний суудал”-д өнгөрүүлсэн жүжигчин эмэгтэйг гэхдээ үзэгчид таньдаг, хүлээдэг байж. “Цахлай”, “Баавгай” зэрэг жүжгийн гол дүрийг дараалан авч, театрын тайзнаа гэрэлтэж эхэллээ.


Хэдийгээр ямар нэгэн тодорхойгүй шалтгааны улмаас олон жил “дарагдсан” ч гэлээ тэдгээр хүмүүст гомддоггүй, муу санадаггүйгээ ярьсан байдаг. Сергей Мартыновтой ч гэрлэлээ. Алферовагийн бусад үзэсгэлэнтэй жүжигчдээс ялгарах нэг чанар нь хөгшрөлтийг байгаагаар нь хүлээн авч, гоо сайхны мэс засал хийлгэе гэсэнгүй. Одоо 73 настай жүжигчин эмэгтэй “Хөгшрөлт гол асуудал биш. Би толинд өөрийгөө ямар их өөрчлөгдсөнийг хардаг. Тэглээ гээд яагаад сэтгэл эмзэглэх ёстой гэж? Тийм ээ, би биш ч юм шиг санагдах нь байна. Зүс царай, бие хаа өөрчлөгдсөн. Гэвч дотор маань юу ч өөрчлөгдөөгүй. Туршлага сууж, хэрсүүжсэн л байх. Гэхдээ л би одоо ч гэсэн дурламаар санагддаг хэвээрээ” хэмээн цэнхэр нүдэт Ирина Алферова өгүүлжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10