АЛЕН ДЕЛОНЫ ХАЙРЫН ТҮҮХ


Дэлхийн хамгийн сайхан залуусын нэг байсан домогт Ален Делонд сайхан бүсгүйчүүдтэй холбоотой олон түүх байх нь мэдээж.  Түүний хамгийн дуулиантай хайр дурлалын түүхээс өгүүлье.

Роми Шнайдер

Австрийн 19 настай жүжигчин бүсгүй 22 настай франц жүжигчин залуу хоёр нисэх онгоцны буудал дээр анх нүүр учирчээ. Тэд “Кристина” кинонд хамт тоглох нь аль эрт тодорхой болоод байсан үе. Киноны продюсер нь Делоныг хамтран  тоглох бүсгүйгээ камерын өмнө улаан сарнайтай тосохыг даалгажээ.  Тэдний бие биедээ төрүүлсэн анхны сэтгэгдэл сөрөг байв. “Хэтэрхий царайлаг, үсээ дэндүү нямбай зассан, “жентельмен” маягаар хувцасласан хэт залуухан эр. Барьсан сарнай нь утгагүй, залуу ч зүгээр л гуниг гэмээр санагдсан. Тэр ч намайг Венийн тэнэг, өчүүхэн ч сэтгэл татам зүйлгүй гэж анх дүгнэсэн гэдгээ дараа нь бүдүүлгээр илэрхийлсэн“ гэж Роми хожим бичжээ. Тэр үед өөрөөс нь илүү алдар нэрд хүрсэн байсан Роми тус кинонд тоглосныхоо төлөө олон сая франк авах бол өөрөө 300 мянгыг л авна гэдгээ мэдсэн нь Делоны энэ байдалд нөлөөлсөн нь мэдээж. Тэд ил цагаан тулалдаж эхэлсэн бөгөөд үг зөрөнгүүт л муудалцаж байв. Харин Брюсселд жүжигчдийн үдэшлэгт оролцохоор галт тэргээр хамт явахдаа бие биетэйгээ сээтэгнэж эхэлжээ. Үдэшлэгийн үеэр Роми  оргилуун дарс ахиухан хүртсэн бөгөөд тэр үед л Делонд дурласнаа ойлгосон гэдэг. “Кристина” киноны дараа Делоныг Венагаас Парис руу үдэж өгөхдөө Роми онгоцны шатан дээр уйлжээ.

Ромигийн гэр бүл энэ харилцааг эрс эсэргүүцсэн юм. "Тэд намайг айлгаж, түүнээс холдуулахын тулд янз бүрийн утгагүй зүйл шивнэж байсан" гэж Роми хожим ярьсан. 

Цуутай хосын хайр дурлалын романс хэдэн жил үргэлжилсэн юм. Гэвч Делон бүсгүйг араар тавьж, маргалдан орхин явсан билээ. “Наталитай хамт Мексик явлаа, чамд сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн зурвас үлдээгээд Делон түүнийг орхижээ. Роми үүнийг даван гарч, түүнтэй нөхөрсөг  харилцаатай үлдэж, цаашид ч кинонд хамтран дүр бүтээсэн юм. Гэхдээ л энэ хайр дурлал нь бүсгүйд сэтгэлийн том шарх үлдээсэн. Ален Делоны амьдралдаа хамгийн их хайрласан бүсгүй нь Роми байв. 

Натали Делон

Ромиг орхин хамт явсан Наталитагаа тэр албан ёсоор гэрлэсэн бөгөөд бүсгүйн жинхэнэ нэр нь Фрэнсин Кановас байв. Тэрбээр Натали Бартелеми гэсэн нэрээр кинонд тоглосон бөгөөд Делонтой гэрлэснийхээ дараа түүний овгийг авсан юм. Натали Ален хоёр маш адилхан бөгөөд зарим нь Делоныг толины тусгалтайгаа гэрлэсэн гэж цаашлуулдаг байжээ. Хожим нь Натали “Делон Роми Шнайдерыг мартаж чадахгүй, хязгааргүй ихээр санаж байсан нь гэр бүлээ салгахаас аргагүйд хүргэсэн, түүний зүрх сэтгэл Ромигийнх хэвээр байсан” гэж хэлсэн. Ален энэ үед Австрийн Мариса Мелл,  Америкийн Анн-Маргрет зэрэг жүжигчин бүсгүчүүдтэй уулзаж учирдаг байв. Дөрвөн жил хагасын дараа хосууд салсан бөгөөд тэдний хүү Энтони болон хамтдаа тоглосон "Самурай" кино нь дурсамж болон үлджээ.

Далида

XX зууны Европын алдартай дуучдын нэг Далидаг Делон бүр эртнээс таньдаг байсан бөгөөд тэд Парист хөрш амьдардаг, найзууд байжээ. Бид маш их зүйлс,  төлөвлөгөө, хүсэл, итгэл, тэр ч байтугай чанасан өндгөө ч хуваалцаж байсан гэж Делон ярьсан. Далила  28, Делон 31-тэй байхад тэд Ромд дахин тааралдаж, богинохон ч гал халуунаар дурлалцжээ. Тэд хамтран “Pаroles  pаroles” хэмээх хит дуу хүртэл гаргасан юм. Далила 1987 оны 5 дугаар сард амиа хорлож нас барсан. Делон түүн рүү утасдаагүйдээ маш их харамсаж, энэ алхмыг нь болиулахаар ятгах байсан гэж ярьдаг. 2019 онд телевизийн ярилцлагын үеэр “Pаroles  pаroles”-ын бичлэгийг тавихад Делон нулимс дуслуулах дөхөж  "Энэ дууг дахин сонсоход үнэхээр гунигтай байна. Би энэ эмэгтэйд аймаар хайртай байсан" гэжээ.

Мирей Дарк  

Шаргал үст царайлаг жүжигчин бүсгүйтэй Делон “Жэфф” киноны зураг авалтын үеэр дотносч, 15 жил хамт амьдарчээ. Делон өөрт нь тийм ч үнэнч биш байсан гэдгийг Мирей таамагладаг байсан ч үүнийг төдийлөн асуудал болгодоггүй байв. Мирей Дарк  зүрх муутай, эмч нар хүүхэд төрүүлэхийг хориглосон, харин Делон хүүхэдтэй болохыг хүсэж байсан тул тэд салсан. Гэхдээ дотны найзууд хэвээрээ үлдсэн юм.

 Розали ван Бремен

Голландын загвар өмсөгч Розали ван Бремен Делонтой 14 жил амьдарч, хоёр хүүхэд Ануска, Ален-Фабиен нарыг төрүүлсэн. Тэдний харилцаа байнгын хэрүүл маргаантай байсан бөгөөд эцэст нь бүсгүй Делоныг "хаясан" юм. Хосууд 30 гаруй насны зөрүүтэй басан ба 60 хол гарсан Делон үүнээс болж сэтгэлээр их унасан. Розали эхлээд саятан Ален Аффлулу, дараа нь банкны эзэн Роберто Агостинеллитэй амьдралаа холбосон. Одоо Розали Германд амьдардаг бөгөөд зохиол бичдэг.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10