ДИМАШ ОЛИМПЫН АВАРГА МИХАИЛ ШАЙДОРОВТ HYUNDAI PALISADE АВТОМАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ


Казахстаны Алтан гургалдай Димаш Кудайберген Олимпын аварга, уран гулгагч Михаил Шайдоровд түүхэн амжилт гаргасанд нь баяр хүргэж, энэ ялалт улс орны хувьд ямар их ач холбогдолтойг онцлон тэмдэглээд эх орондоо ирэхэд нь “төмөр хүлэг” бэлэглэхээ амласан билээ.

Тэрбээр “Мишабай, дүү минь, Олимпын алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Эрхэм нутгийнхан минь, ямар их баяр баясал, ямар гайхамшиг вэ. Авьяас, мөсөн дээрх үзүүлбэр чинь чамайг зүгээр нэг аварга биш, харин бүх хүнд итгэл, урам зориг бэлэглэсэн агуу иргэн болголоо. Алдарт тамирчин, анд минь чи ахмад үеийнхний өмнө, ард түмнийхээ өмнө, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Мөн харамсалтайгаар богино насалсан бидний эрхэм хүү Денис Тений үлдээсэн агуу өвийг марталгүй үргэлжлүүлж байна. Мөсөн дээрх цаашдын зам чинь гэрэл гэгээтэй, урам зоригоор дүүрэн байх болтугай. Үзүүлбэрээрээ дэлхийг байлдан дагуулж, шинэ оргилуудыг эзэл, дүү минь. Олимпын үзүүлбэртээ миний дуулсан дууг сонгосон чинь намайг бас баярлууллаа. Маш их баярлалаа. Би чамд хувиасаа жижигхэн бэлэг барьж, төмөр хүлэг бэлэглэж байна. Ялалт чинь аз жаргал авчрах болтугай, нутгийнханд минь, Миша!” гэж Кудайберген өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм. 

Тэгвэл Димаш Кудайберген Олимпын аварга Михаил Шайдоровт амласан автомашинаа гардуулан өгчээ.

Олимпын аваргад зориулсан хар өнгийн Hyundai Palisade загварын автомашиныг үндэсний хэв маягийн хээгээр чимэглэж, дээр нь “Мишабай, ялалтад нь баяр хүргэе. Казахстаны бахархал” гэж бичиж, мөн “Милан, Кортинагийн Олимпийн аваргад зориулав” хэмээн тэмдэглэжээ. 2026 оны хоёрдугаар сарын байдлаар Hyundai Palisade автомашины люкс хувилбарын дундаж үнэ 37.3–37.8 сая орчим тенге буюу 260-300 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. 

Димаш бэлгээ өгөх үеэрээ “ Юуны өмнө Миша дүүдээ чин сэтгэлээсээ баяр хүргэе. Чи эх орноо дэлхийд алдаршуулж, биднийг баясгаж чадлаа.Тиймээс нийт казах түмний өмнөөс Мишабайд маш их баярлалаа гэж дахин хэлмээр байна. Түүнд таалагдана гэж найдаж байна. Бүх казахстанчуудын өмнөөс хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ өгч буй энэхүү бэлгийг минь хүлээн авна уу. " гэжээ.

Мөн Димаш хэрхэн бэлэг сонгосон талаараа хуваалцсан байна. Тэр "Hyundai автомашин. Юун түрүүнд машин сонгох асуудал гарахад эх оронч үзэл "сэрсэн".  Бурхан өөрөө надад хэлсэн эсэхийг мэдэхгүй юм - би бичлэгний зураг авалтанд орж байхдаа Астана Моторст очсон минь санаанд орсон. Үнэнийг хэлэхэд би өөр сонголтын талаар бодсонгүй. Биднийг очиход Hyundai манай залуусыг цуглуулж байна гэж сонссон - магадгүй тэр үед эх оронч мэдрэмжүүд сэрсэн. Үүнээс гадна зах зээлд ч эрэлттэй болсон гэж байгаа. Гол нь Миша дүү маань ч үүнд дуртай, баяртай байгаа. Бүгдэд нь амжилт хүсье " гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MXRINGSTAR ХАМТЛАГ ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨНД ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ 4 цагийн өмнө
COP17-ТОЙ ХОЛБООТОЙГООР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ӨДРҮҮДИЙГ ЦАХИМД ШИ… 4 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЖЕФФРИ ЭПШТЭЙН БА МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ 5 цагийн өмнө
ГОЛ УСАНД ӨРГӨСӨН ЕМБҮҮ, АЛТ, МӨНГӨН ЭД ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ЗО… 8 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ 457 ХҮНД ӨГЧ, 4000 ИРГЭН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ҮЗҮҮЛЖ, 869 … 9 цагийн өмнө
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН НЭМЭЛТ ЗАРИМ НИСЛЭГҮҮДДЭЭ УРАМШУУЛАЛ ЗАРЛАЖЭЭ 10 цагийн өмнө
ОРХОН, ӨВӨРХАНГАЙ, ХЭНТИЙ, ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭРТ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ… 11 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУ… 13 цагийн өмнө
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙН ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ Өчигдөр
ИРГЭН, ААН-ИЙН ТАТВАРЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАТВАРЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨ… Өчигдөр
СOP 17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД 12 ДЭД ХОРООНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
​ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦХИХХЯ-ТАЙ ХАМ… 2026/04/28
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДЭД ХОРООД ХУРАЛДАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮ… 2026/04/28
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/04/28
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… 2026/04/27
УЛСЫН БҮРТГЭЛИЙНХЭН СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД /2026.04… 2026/04/27
ТРАМПАД ХАЛДАХЫГ ЗАВДСАН АЛЛЕН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХИЙСЭН БҮХНИЙГ БОДОХОО… 2026/04/27
Х.НЯМБААТАР: НАМАЙГ ТОЙРУУЛЖ БУУДАЖ БАЙХААР НАМАЙГ ШАЛГА 2026/04/27
Их Уншсан
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ГОЁМСОГ ЭРТНИЙ НОМЫН САНГУУД 2026/04/23
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО 2026/04/19
ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЯВ… 2026/04/27
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 2026/04/28
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ 2026/04/17
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… 2026/04/27
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
МОНГОЛ УЛС УС, БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ, БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ … 2026/04/22
ТРАМПАД ХАЛДАХЫГ ЗАВДСАН АЛЛЕН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХИЙСЭН БҮХНИЙГ БОДОХОО… 2026/04/27
Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 2026/04/17
УИХ-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫГ НАМЫН ГИШҮҮНЭЭС ХАСАХААР ИЗНН-ЫН ДҮРМИЙН ХОР… 2026/04/24
ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ /2026.04.27-04.30/ 2026/04/26