ДЭМИ МУР GUCCI-ИЙН ЗАГВАРЫН ШОУНД ИРЭХДЭЭ ЗОРИМОГ ШИНЭ ҮСНИЙ ЗАСАЛТААР ГОЁЖЭЭ


63 настай жүжигчин бүсгүй Миланы загварын долоо хоногийн үеэр олны өмнө гарахдаа өөрийн онцлог болсон урт хар үсээ “халж”, “нойтон эффекттэй” богино боб засалтаар төрхөө өөрчилсөн байна.

Тэрбээр энэхүү огцом өөрчлөлттэй дүр төрхөөрөө хоёрдугаар сарын 26-нд болсон Gucci-гийн FW26 загварын шоуг үзэхээр иржээ.

Мурын шинэ үсний засалтыг алдарт үсчин Димитрис Яннетос хийсэн бөгөөд тэр инстаграм дахь нийтлэлдээ уг засалтыг “Demi-tris BoB” хэмээн нэрлэсэн байна.

Димитрис Яннетос “Би Дэми Мурд зориулж Gucci-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демнагийн шоунд маш зоримог, загварын өндөр мэдрэмжтэй төрх бүрдүүлэхийг хүссэн. Шинэ цуглуулгын силуэтүүдээс санаа авсан. Мөрнөөс дээш богино, маш гялалзсан нойтон эффекктэй боб засалт нь түүний төрхийг төгс харагдуулна гэж би мэдэрсэн. Энэ бол Демигийн хувьд том өөрчлөлт -бид түүнийг өмнө нь ийм байдлаар харж байгаагүй. Тэр маш догь, хичээгээгүй мэт энгийн атлаа чамин, орчин үеийн харагдаж байна. Мөн энэ нь түүний зан чанарыг тодотгож өгч байна.” гэж хэвлэлд мэдэгджээ.

Шоун дээр Дэми Мур өөрийн шинэ этгээд үс засалтаа савхин хувцастай хослуулсан байна. Тэрбээр хар савхин бариу хүрэм, нарийн эсгүүртэй өмд өмссөн бөгөөд энэхүү төрхийг алдарт стилист Брэд Горескитэй хамтран бүрдүүлснээ тэд инстаграм дахь нийтлэлээрээ хуваалцжээ.

Мур хар өнгийн том шил зүүж, өндөр өсгийт өмсөж, гар цүнх барьж, дүр төрхөө бүрдүүлжээ. Gucci-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна Гвасалия энэхүү дүр төрхийг бүтээсэн гэж тус нийтлэлд дурдсан байна.

Дэми Мур Gucci-гийн шоунд оролцохдоо дүр төрхдөө бас нэг онцгой элемент нэмсэн нь түүний алдарт бяцхан нохой Пилаф байлаа. Тэр нэг гартаа цүнхээ барьж, нөгөө гартаа өөрийн жижигхэн чихуахуа нохойгоо тэвэрч ирсэн байна. Elle сэтгүүл энэхүү төрхийг 1990-ээд оны сүүл үе болон Том Фордын брэндийн үеийн чиг хандлагыг илэрхийлсэн хэмээн тодорхойлжээ.

Мур нэгдүгээр сард People сэтгүүлд ярилцлага өгөхдөө түүний бэлгэ тэмдэг болсон урт үс болон өнгөрсөн жилүүдэд туршиж байсан илүү зоригтой засалтуудынхаа тухай нээлттэй ярьсан юм. “Би туршиж, тоглох дуртай.” хэмээн Дэми Мур хэлээд “Миний үс олон амьдралаар амьдарсан” гэжээ.

Түүний гоо сайхны талаарх ойлголтод хамгийн их нөлөөлсөн засалт бол 1997 онд тоглосон G.I. Jane кинонд дүрдээ зориулж үсээ хусуулсан явдал байжээ. Мурын хэлснээр энэ зоримог засалт нь хамгийн их ухаарал өгсөн туршлага байсан бөгөөд үсээ улам ихээр үнэлж хайрлахад минь хүргэсэн гэнэ. Гэхдээ Дэми Мур эцсийн эцэст байнга урт үсээ сонгодог гэдгээ хэлжээ. Тэр үүнийг энгийн болохоор нь илүүд үздэг байна.

“Урт үс л надад хамгийн их тохирдог. Саналын дагуу үсээ засах, өөрчлөх нь миний “шинэчлэгдэх” хүслийг хангадаг ч өдрийн төгсгөлд би үсээ задгайлж, унжуулаад бүсэлхий шүргэсэн уртыг нь харах дуртай. Энэ нь гэртээ ирсэн мэт мэдрэмж төрүүлдэг.” гэж тэр ярилцлагадаа дурдсан байдаг. 

Дэми Мурын Cucci-ийн загварын шоунд ирэхдээ "гоёсон" зоримог "нойтон эффекттэй" богино боб засалт нь түүнийг залуухан, халуухан харагдуулж байна гэж олон хүн үзэж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 39 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10