СКАРЛЕТТ ЙОХАНССОН ВУДИ АЛЛЕНЫГ ДЭМЖСЭН НЬ КАРЬЕРТ НЬ НӨЛӨӨЛСӨН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖЭЭ


Оскарын хошой шагналт жүжигчин Скарлетт Йоханссон алдарт найруулагч Вуди Алленыг дэмжсэн нь түүний карьерт нөлөөлсөн эсэхийг мэдэхэд бэрх гэжээ. Скарлетт Йоханссон кино найруулагч Вуди Аллентай олон жилийн турш нөхөрлөсөн. Аллены гурван кинонд тоглосон жүжигчин бүсгүй бэлгийн хүчирхийллийн гэх дуулиант асуудлын дараа найруулагчийг дэмжиж, түүний талд байсан нь Холливуд дахь карьерт нь нөлөөлсөн эсэхэд эргэлзэж байгаагаа Telegraph сонинд ярьжээ.

"Вудитэй нөхөрлөж, дэмжиж байсан нь карьерт минь нөлөөлсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ээж минь намайг өөрийнхөөрөө, үнэнч шударга байх нь чухал гэж сургасан. Өөрийнхөө итгэж байгаа зүйлийнхээ төлөө зогсохыг үргэлж урамшуулдаг байсан." гэж тэр хэлсэн байна. Йоханссон өмнө нь 2019 онд Алленыг өмөөрч, "Би Вудид хайртай, түүнд итгэдэг. Би түүнтэй хэзээ ч хамтран ажиллахад бэлэн" гэж байсан билээ.

Вуди Алленыг эхнэрийнхээ дагавар охин Дилан Фарроуг бага байхад нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж, шуугиан дэгдэж байсан. 2021 онд тэрбээр "Аллен Фароугийн эсрэг" баримтат киноны нэг хэсэгт үүнийг няцааж, өөрийн түүхийг анх удаа олон нийтэд ярьсан юм. Оскарын дөрвөн удаагийн шагналт найруулагч дээрх мэдээллийг байнга няцаасаар ирсэн бөгөөд албан ёсоор түүнийг гэмт хэрэгт буруутгаж шийтгээгүй.

Йоханссон Аллентай өөрийн карьерынхаа туршид алдарт найруулагчтай 2005 онд Match Point, 2006 онд "Scoop", 2008 онд "Vicky Christina Barcelona"  кионуудад хамтран ажилласан юм. 

Аллен Билл Махерын подкастад ярилцлага өгөхдөө өөртэй нь холбоотой бэлгийн хүчирхийллийн гэх асуудал, түүнээс үүдсэн уран бүтээлийн хоригийг хөндсөн асуудлын талаар "гомдоогүй" гэж хэлжээ.

"Би аль эрт 80 нас хүрсэн. Маш олон кино хийсэн бөгөөд болж өнгөрсөн явдалд би гомдоогүй” гэж тэр хэлсэн хэдий ч мөрдөн байцаалт болон шүүхийн тогтолцоонд "сэтгэл дундуур" байснаа илэрхийлсэн байна.

Хүмүүс ар араасаа худал мэдүүлэг өгсөн. Гэтэл түүнийг нотлохгүйгээр энэ хууль зөрчсөн юм биш үү гэж бодсон нь гайхшрал төрүүлсэн. Энэ нь процессын хувьд хууль зөрчсөн, гэхдээ хэн ч энэ талаар юу ч хийгээгүй гэсэн байна.

Тэрбээр цааш нь болж өнгөрсөн зүйлийн талаар "олон талаараа маш сонирхолтой, хөгжилтэй” гээд  "Гэхдээ түрүүн хэлсэнчлэн би маш олон кино хийж, хувийн санхүүгийн нөөцөө хуримтлуулсан учраас энэ нь надад хохирол учруулаагүй. Хэрвээ би 40, 50 эсвэл 30 настай байсан бол энэ нь маш их их хэцүү байх байсан” гэж ярьжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10