ТЭНЭГ ХЭМЭЭН ДУУДУУЛСАН МЕКСИКИЙН МИСС ФАТИМА БОШ MISS UNIVERSE-2025-ЫН ЯЛАГЧ БОЛЛОО


Мексикийн мисс Фатима Бош Miss Universe-2025 тэмцээний ялагчаар тодорлоо.

2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 130 орны мисүүд бүгд оролцсон шууд дамжуулалтын үеэр тус тэмцээний Гүйцэтгэх захирал Нават Ицарагрисил Мексикийн мисс Фатима Бошийг ивээн тэтгэгчдийн уулзалтад ирээгүй хэмээн буруутгаж, камерын өмнө “тэнэг” гэж хэлсэн нь ихээхэн шуугиан дэгдээсэн юм.  

Фатима хариу тайлбарлах гэсэн ч Нават захирал үгийг тасалж, түүнийг танхимаас гаргахыг хамгаалалтын ажилтнуудад тушаасан. Фатимаг хөөж гаргахад түүнийг дэмжсэн бусад миссүүд ч дагаж гарсан бөгөөд “Miss Universe 2024” тэмцээний ялагч Данийн Виктория Кьер Тейлвиг ч тэдний дунд байжээ.

Шууд дамжуулалтын үеэр болсон энэ үйл явдал маш богино хугацаанд TikTok, Instagram, X зэрэг сүлжээгээр тарж, “Miss Universe”-ийн түүхэн дэх хамгийн зоримог үйлдэл хэмээн олон нийт үнэлсэн юм. Энэхүү дуулианаас үүдэлтэйгээр Мiss Universe тэмцээний финалын шат явагдах уу, үгүй юу гэдэг дээрээ ч тулсан бөгөөд Нават хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал гуйснаар асуудал нааштай шийдэгдсэн билээ.

Фатима Бош энэ талаар “Би Тайландад хайртай. Би хэн нэгнийг үл хүндэтгэсэн удаа байхгүй. Танай захирлын намайг тэнэг гэж хэлсэн нь үл хүндэтгэсэн үйлдэл. Ингэж харилцахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Бид хүчтэй эмэгтэйчүүд” гэж хэлжээ.

Мөн "Эх орон минь намайг сонсох вий гэхээс айхгүй байгаа гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Би энд ирээд урьдынхаасаа илүү хүчтэй болсон. Надад зорилго, хэлэх зүйл бий. Би бол зүгээр будаж, хувцасладаг хүүхэлдэй биш. Эрхийнхээ төлөө тэмцэж буй охидын дуу хоолой болж, үүний төлөө бүхнээ зориулна гэдгээ хэлэх гэж ирсэн юм" гэж тэр ярьсан.

Фатима Бош Мексикийн миссээр шалгарахдаа ч эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. Тэмцээнд Халиско мужаас ирсэн Йоанна Гутьеррес титмийг авна гэж олон хүн бодож байсан. Иймээс зөвхөн дөрвөн оролцогч Мексикийн миссийн тэмцээний ялагч болсонд Фатимад баяр хүргэж, үлдсэн охид "Халиско яллаа" гэж хашгирсан бол үзэгчид ч түүнийг шоолж байсан гэнэ. Бош түүнд баяр хүргэсэн өрсөлдөгчдөө "бүх утгаараа хатан хаан” гээд өөрийн ялалтаараа бахархахад нь хэн ч саад болохгүй гэжээ. "Сэтгэл санааны байдалд тань хэн ч нөлөөлөхийг зөвшөөрч болохгүй. Хэрэв чи титэм хүртсэн бол чи үүнийг авах хүртлээ хөдөлмөрлөсөн гэсэн үг” гэж тэр хэлжээ.

Түүний хувь тавилан энгийн бус. Фатима Бош Фернандес 2000 оны 5-р сарын 19-нд Табаско мужийн Вильяхермоса хотод төрсөн. Зургаан настайдаа тэрээр дислекси буюу олон анхаарал хомсдолын хэт идэвхжилийн эмгэг (ADHD)-тэй гэж оношлогдсон бөгөөд энэ нь сурахад нь сөргөөр нөлөөлсөн. Гэвч тэр тууштай хичээж, өөрийн боломжоо ашиглаж чаджээ. 16 настайдаа АНУ руу нэг жил суралцахаар ганцаараа явсан нь англи хэлээ сайжруулах боломжийг олгосон юм. 17 настайдаа Табаскогийн мисс болжээ. Бош нь Мехико хотын Ибероамерикийн их сургуулийг мода, загварын дизайны чиглэлээр төгссөн, мөн Италийн Милан хотод дүрслэх урлагийн академид үргэлжлүүлэн суралцсан. Фатима ажилдаа хаягдал материалыг ашигладаг бөгөөд эко загвар бий болгохыг хичээдэг.

Тэрбээр есөн жилийн турш хорт хавдраар шаналж буй хүүхдүүдэд тусалж, сайн дурын ажил хийж байна. Фатима жил бүр Табаскогийн хорт хавдрын төвд зориулж Зул сарын баярын тоглоом цуглуулах аян зохион байгуулдаг. Мөн байгаль орчин, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хүмүүнлэгийн болон мэдээллийн ажил зохион байгуулж, цагаачдад дэмжлэг үзүүлдэг гэнэ.

Miss Universe тэмцээний дэд байрыг Тайландын мисс эзэлж, Венесуэл, Филиппин,  Зааны ясан эрэг улсын миссүүд удаах байрт оржээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 11 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 19 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 21 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23