АРИАНА ГРАНДЕД ХАЛДСАН ЭР ӨМНӨ НЬ Ч ИЙМ ҮЙЛДЛҮҮД ХИЙЖ БАЙЖЭЭ


Сингапурт 2025 оны 11 дүгээр сарын 13-нд болсон “Wicked: For Good” киноны нээлтэд зориулсан улаан хивсний ёслолын үеэр хашлага дээгүүр үсэрч, гүйж ирээд Ариана Грандег тэвэрч авсан залууг тус улсын шүүх олон нийтэд төвөг учруулсан гэж буруутгажээ.

Тухайн үйл явдлын үеэр Грандегийн хамтран тоглогч, жүжигчин Синтия Эриво түүнийг хамгаалж, халдлага үйлдэгчийг холдуулсан юм.

Австралийн иргэн 26 настай Жонсон Вэн гэм буруугаа хүлээж байгаа бөгөөд инстаграм дээр pajamamann  буюу “пижамтай эр”гэсэн хаягтай түүний үйлдлийг олон хүн эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа юм.

Ариана Гранде болон хамтран тоглосон жүжигчдийн 11-р сарын 21-нд нээлтээ хийх киногоо сурталчлах аялал удахгүй дуусна. 

Сүүлийн жилүүдэд улаан хивсний ёслолын үеэр жүжигчдэд “халдах” нь улам бүр ихсэж байгаа юм.

Жонсон Вэн одыг тэврээд зургаа авахуулахыг оролдсон бөгөөд хамгаалалтын албаныхан түүнийг холдуулахаас өмнө Гранде цочирдож, чичирч байгаа дүр зураг камерт үлджээ.

Вэнийн хувьд энэ нь одод руу “халдсан” анхны тохиолдол биш юм. Өмнө нь тэр 2025 оны зургадугаар сард болсон тоглолтынх нь үеэр Кэти Перрид, мөн Chainsmokers-т ч ийнхүү “халдаж” байсан аж. Мөн 2023 оны FIFA-гийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал болон 2024 оны Парисын олимпийн уралдааны үеэр “халдлага” үйлдэхийг оролдож байсан гэнэ.

Жонсон Вэн дуучны шүтэн бишрэгч гэдгээ онцолж, түүнийг "Хатан" хэмээжээ. Тэрбээр инстаграмд болсон явдлын тухай бичлэгээ нийтлээд “"Эрхэм Ариана Гранде минь, чамтай хамт улаан хивсэн дээр үсрэх боломж олгосонд баярлалаа” гэж бичсэн байна.

Жонсон Вэнийг "Wicked: For Good" киноны нээлтийн үеэр хамгаалалтын албаныхан дагуулан явсны дараа удалгүй инстаграмдаа "эрх чөлөөтэй болсон" гэж мэдэгдсэн байна. Түүний гэм буруутай нь тогтоогдвол 1500 долларын торгууль төлөх, гурван сар баривчлах, эсвэл энэ хоёр ялыг хоёуланг нь оноож магадгүй юм. Жонсон Вэнийг шүүх хурал арваннэгдүгээр сарын 17-нд болох гэнэ. 

Австралийн хэвлэлд мэдээлснээр 2025 оны 6 дугаар сард Кэти Перри рүү "халдах" үедээ Вэн ажилгүй  байсан бөгөөд уг үйл явдлын улмаас 20,000 долларын торгууль төлсөн байна. 

Ариана Гранде болсон явдлын талаар яриагүй ч 11 дүгээр  сарын 14-нд нээлтийн үеэр авсан зургуудаа инстаграмдаа нийтэлж, "Баярлалаа, Сингапур. Бид чамд хайртай" хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10