Мисс Пүрэвжалын Цэлмэг Малайзын Кота Кинабалу хотод зохион байгуулагдсан Miss Cultural International 2025 тэмцээний Miss Photogenic номинацийн эзнээр тодорчээ.
Тэрбээр түрүү жил "Miss Earth 2024" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, олон нийтийн цахим асуулгаар 80 гаруй орны оролцогчдоос 7-д бичигдэж байсан билээ.
П.Цэлмэг нь шүдний эмч мэргэжилтэй, Andra Academy-ийн бүжгийн багш, англи хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч юм. Тэрбээр сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй, "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг 32 оролцогчийн нэг “Hobby dance” бүжгийн хамтлагийн ахлагч, Нobby rotaract клубын төслийн хорооны даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна