Хорин жилийн түүхтэй “Miss Friendship International 2025” олон улсын гоо бүсгүйчүүдийн тэмцээнд Монгол Улсаа анх удаа төлөөлөн оролцсон “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн Арьс гоо заслын IV курсийн оюутан О.Халиун Тэргүүн миссээр шалгарчээ.

БНХАУ-д зохион байгуулагдсан тус тэмцээнд дэлхийн 60 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн бөгөөд 20 жилийн ойгоо тохиолдуулан шилдэг дөрвөн номинац бүрт хоёр ялагчийг тодруулсан онцлогтой байв. О.Халиунтай хамт Тэргүүн миссээр Канадын мисс тодорсон юм.

О.Халиун нь тэмцээний туршид авьяас чадвар, харилцааны соёл, үзэсгэлэн гоогоороо шүүгчдээс өндөр үнэлгээ авч, “Miss Friendship International 2025” тэмцээний тэргүүн миссийн титмийг хүртсэнээс гадна “Supermodel” мисс номинацийн ялагч болжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна