Их Британийн хаан Карл III "Сэр" хэмээх эрхэм цол хэргэмийг Дэвид Бекхэмд хөлбөмбөгийн спорт болон Британийн нийгэмд оруулсан буяны үйлсийн амжилтыг нь үнэлж гардуулжээ.

Энэ үеэрээ "гоёмсог хослол"-ыг нь гойд анхаарсан гэнэ.
Дэвид Бекхэмийн "сэр" цол хэргэм хүртэхдээ өмссөн саарал хослолыг эхнэр Виктория Бекхэм нь "урлажээ".

Дэвид Бекхэм мэргэжлийн карьерынхаа туршид Манчестер Юнайтед, Реал Мадрид, Милан, Парис Сен-Жермен зэрэг дэлхийн хөлбөмбөгийн аварга багуудад тоглож байсан.
Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм Английн шигшээ багийн төлөө 115 тоглолтод оролцож, 17 гоол оруулсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна