Женнифер Лопез, Бен Аффлек нар Нью-Йорк хотноо болсон"'Kiss of the Spider Woman” киноны нээлтэд хамтдаа оролцож, зургаа авахуулжээ.
56 настай Лопез гол дүрд нь тоглосон 'Kiss of the Spider Woman' мюзиклийн нээлт өчигдөр /2025.10.06/ болсон байна.
Уг киноны гүйцэтгэх продюсерээр Бен Аффлек ажилласан бөгөөд Аффлек, Мэтт Дэймон нарын Artist Equity продакшн тус киног хамтран бүтээжээ.
Женнифер Лопез киноныхоо талаар танилцуулах үеэрээ салсан нөхөртөө талархал илэрхийлж, "Баярлалаа, Бен. Хэрэв Бен байгаагүй бол кино бүтэхгүй байсан. Үүний төлөө би түүнд үргэлж талархаж явах болно” гэж хэлсэн байна.
'Kiss of the Spider Woman' кино аравдугаар сарын 10-наас кино театруудаар гарах юм. Женнифер Лопез Бен Аффлек нар 2002 онд танилцаж, болзож эхлээд 2004 онд сүй тавьсан ч харилцаагаа тасалж, тус тусдаа гэр бүлтэй болсон юм.
Тэд 2021 онд хайр дурлалын харилцаагаа дахин сэргээж, 2022 оны долдугаар сард гэрлэсэн ч 2024 онд салсан билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна