77 дахь удаагийн Эмми-2025 шагнал гардуулах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөжээ.
15 настай Оуэн Купер “Өсвөр нас” кинонд бүтээсэн дүрээрээ Эмми-2025 наадмаас Богино хэмжээний цуврал, антологийн киноны шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж, энэ төрөлд хамгийн залуу ялагч болсон юм. Уг цувралд Купер сургуулийнхаа найзыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй 13 настай Жэйм хүүгийн дүрийг бүтээжээ.
Эшли Уолтерс, Билл Кэмп, Хавьер Бардем, Питер Сарсгаард, Роб Делани нар уг шагналд нэр дэвшсэн байна.
Энэ кинонд тоглохдоо шагнал авна гэж бодоогүй гэж Оуэн Купер хэлээд хэрэв та дотоод зүрх сэтгэлээ сонсож, тав тухтай бүсээсээ гарвал амьдралдаа юунд ч хүрч чадна гэдгийг баталж байна гэж бодож байна гэжээ.
Мөн аав ээждээ, гэр бүлдээ, хайртай дотны хүмүүстээ баярласнаа илэрхийлээд "Өсвөр нас" киноны хөшигний ард байгаа хүмүүст талархал илэрхийлж, шагналаа "камерын ард байгаа хүмүүсийнх" гэж тодотгосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна