БНСУ-ын хамгийн төгс хос гэгдэж байсан жүжигчин Сон Жүн Ки (Song Joong Ki) болон Со Хе Гё ( Song Hye Kyo) нар 2017 оны аравдугаар сард хуримаа хийж, хорь гаруй сар болоод 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.
Тэдний гэрлэлт богино настай байсан хэдий ч хамтдаа хайрын сайхныг мэдэрсэн. Гэхдээ хайрын түүх бүхэн сайхан төгсдөггүй.
Эрэгтэй нь шинэ гэр бүл зохиож, хоёр ч хүүхэдтэй болсон бол эмэгтэй нь карьераа амжилттай дээшлүүлж яваа. Хэдийгээр өөр өөрийн замыг хөөсөн ч хэн хэн нь тэсвэр хатуужил, өсөлтийг харуулсан. Хайр үргэлжлэх эсэхээс үл хамааран тэд хичээсэн нь чухал юм. Хоёуланд нь аз жаргал хүсье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна