Илон Маск Европын парламентын холбоонд Словени улсаас сонгогдсон гишүүн Бранко Гримсийн өөрийг нь 2025 онд Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх саналын хариуд өчигдөр /2025.01.29/ ямар ч шагнал хэрэггүй гэсэн байна.
Тэрбээр “Би ямар ч шагнал авахыг хүсэхгүй байна" гэж мэдэгджээ.
Үг хэлэх эрх чөлөөг дэмжсэнийх нь төлөө тэрбумтныг 2025 оны Нобелийн Энх тайвны шагналд Гримс нэр дэвшүүлсэн байна. Мөн тэрбээр Норвегийн Нобелийн институтээс Илон Маскийг шагналд нэр дэвшүүлэх саналыг хүлээн авсныг харуулсан и-мэйлийн зургийг үзүүлсэн аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна