"Miss Universe-2024” тэмцээний ялагчаар Данийн мисс Виктория Кьер тодорлоо.
Дэлхийн 130 шахам улсын миссүүд өрсөлдсөн тэмцээний дэд байрт Нигер, гуравдугаарт байрт Мексик, дөрөвдүгээр байрт Тайланд, тавдугаар байрт Венесуэлийн миссүүд шалгарав.
Дашрамд дурдахад шилдэг тавд 12 настай охины ээж Венесуэлийн мисс шалгарсан нь миссийн тэмцээний түүхэнд нэгэн шинэ үзэгдэл боллоо. Түүнчлэн арьс цайрах өвчтэй Египтийн мисс финалын 30-д шалгарсан нь ч миссийн тэмцээн илүү өргөн хүрээг хамарч буйг харуулсан юм.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 19 настай мисс З.Номинзул тун ч амжилттай оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнийг МҮОНТ шууд дамжуулан үзүүлсэн нь үзэгчдэд нэн таатай байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна