Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон Цэргийн дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээний эрэгтэй багийн төрөлд манай тамирчид түрүүлж, түүхэн амжилт бүтээлээ.
Монголын жүдогийн түүхэнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрөлд алтан медаль хүртсэн анхны тохиолдол нь энэ юм. Харин эмэгтэй багийн төрөлд хүрэл мeдаль хүртжээ.
Цэргийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Наранцэцэг, А.Адъяасүрэн, Л.Сосорбарам нар алт, Ц.Гал-Од, М.Ичинхорлоо, Ө.Дүүрэнбаяр нар мөнгөн медаль хүртсэн бөгөөд багийн нийлбэр дүнгээр Узбекистаны дараа хоёрдугаар байрт орсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна