ХОЛЛИВУДЫН ДОМОГТ ОД, WIFI СҮЛЖЭЭГ ҮНДЭСЛЭГЧ ҮЗЭСГЭЛЭНТ ХЕДИ ЛАМАРР


Холливудын ертөнцөд гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ шуугиулсан кино од шумбагч онгоцны алсын удирдлагыг боловсронгуй болгосныг та мэдэх үү. Тэр бол Холливудын домогт од, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сайхан хар үст бүсгүйчүүдийн нэг, ээдрээтэй хувь тавиланг туулсан Хеди Ламарр юм.

Хорь ч хүрэлгүй кино од болсон нь

Түүний жинхэнэ нэр нь Хедвиг Эва Мария Кислер, Австрид банкны ажилтан аав, төгөлдөр хуурч ээжийн охин болон мэндэлсэн. Сониуч зантай, эрч хүчтэй охины ирээдүйн хувь  заяа тааварлашгүй байлаа.  

Эва 16 настайдаа театрын сургуульд элсэн орж өөрийн жүжигчний замналаа эхлүүлжээ.

Дур булаам Эва дуулиан тарьсан "Ecstasy" киноны ачаар хорь ч хүрээгүй байхдаа нэр алдарт гарав. Харамсалтай нь  тус киног хэт илэн далангүй эротик гэж үзэж хориглосноор охины алдар хүнд тун ч эргэлзээтэй байдалд орсон байна. Гэлээ ч муу юманд ч сайн тал байдгийн үлгэрээр Хедиг кинонд дүр бүтээх, театрын уран бүтээлд оролцох урилгууд дарах шиг болжээ.

Ирээдүйн од бүсгүй зэвсгийн магнат Фридрих Мандльтай гэрлэсэн нь тун ч буруу алхам байв. Нөхөр  нь түүнийг кино урлагаа нэн даруй орхихыг шаардаж, хорьж хянадаг байсан тул сонгосон хүнээсээ зугтахаас өөр арга бүсгүйд үлдээгүй юм. Нөхрийн дарамт, мөрдлөгөөс зугтаасан жүжигчин бүсгүй Эва нэрээ сольж  Хеди Ламарр  болжээ.

Хеди 1930-аад оны сүүлээр тухайн үедээ алдартай Метро-Голдвин-Майер кино студийг үндэслэгч Луис Майертай танилцаж, гэрээ байгуулан ажиллах болов. Хеди Ламарр нэрээр түүний тоглосон кино бүр түүнд нэр алдрыг авчирч, гоо үзэсгэлэн нь гэрэлтэж байсан ч гэлээ бүсгүй үүнд тийм ч сэтгэл хангалуун бус байлаа.

Амьдран буй орчин, нөхрийн нөлөөнөөс ангижрахын төлөө багагүй хөрөнгө зоорь хуримтлуулсан Хеди кино урлагийн өөр ямар ч эмэгтэй одын замнаагүй өөрийн гэсэн шинэ замыг сонгосон билээ.

АНУ-ын цэргийнхэн хэрэглэсэн шумбагч онгоцуудын шинэ холбооны системийг Хеди хийжээ

Хеди Ламаррт гоо үзэсгэлэнгээс гадна гайхалтай оюун ухааныг хувь тавилан бэлэглэжээ. Гитлерийг дэмжигч зэвсгийн наймаачин анхны нөхрөөсөө олж авсан баялаг мэдлэг түүнд байсан нь мөн давуу тал болсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Хеди Зохион бүтээгчдийн үндэсний зөвлөлд техникийн олон шийдлийг санал болгож, тусалмаар байгаагаа мэдэгдсэн байна. Хеди  фашизмыг үзэн ядагч байсан бөгөөд хор хөнөөлтэй үзэл санааны эсрэг тэмцэлд бүхий л хүчээрээ туслахыг хичээдэг байж.

Бүсгүйг нөгөөдүүл нь төдий л тоомсорлосонгүй, батлан хамгаалахад дэмжлэг болох зорилгоор хувьцаа зарах ажлыг даалгажээ. 25000 долларын үнэтэй хувьцааны цаасыг худалдан авсан хүн бүрийг гоо үзэсгэлэнт од бүсгүй үнсэлтээр мялааж байсан бөгөөд үүний дүнд 7 саяыг цуглуулж чадсан юм.

Хөгжмийн зохиолч мэргэжилтэй, нэрд гараагүй зохион бүтээгч Жорж Антейлтэй танилцсанаар Хедигийн шинжлэх ухааны авьяас тодрон гарсан билээ.

Шинэ танилууд хамтран ажиллаж, шумбагч онгоцуудыг үр дүнтэй удирдах  зарчмын хувьд цоо шинэ холбооны системийг боловсруулж чадсан бөгөөд ингэснээр тэдгээрийг дахин чиглүүлэх эсвэл төлөвлөсөн чиглэлээс гарах боломжгүй болгосон байна. Харин зохион бүтээгчдийн санал болгосон бүтээгдэхүүний "нууц"-ыг Америкийн цэргийнхэн тэр даруй ойлгоогүй бөгөөд  бүтээлч хосыг удаан хугацаанд шоолон инээлдэж байжээ.

Гэвч хэдэн жилийн дараа хүссэн хүсээгүй уг системийг цэргийнхэнд хүргэсэн байна. Хеди Ламмарр, Жорж Антейл нарын санал болгосон системийг Карибын хямралын үеэр идэвхтэй нэвтрүүлж эхэлсэн билээ.

Дашрамд дурдахад энэхүү шинэ бүтээлийн ачаар та бид одоо 4G стандарт, Wifi,  Bluetooth технологийг ашиглаж байна. Хеди Ламаррыг эдгээр бүтээгдэхүүний “үндсийг тавигч” гэж зарим хүн үздэг.

Хувийн амьдралын бүтэлгүйтэл дуулиан шуугианууд

Нэлээд  хэдэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийснийхээ дараа Хеди ач холбогдол багатай ч хэд хэдэн бүтээлийнхээ оюуны эрхийг авчээ. Хеди нэлээд хэдэн удаа хүнтэй амьдрал зохиож, бас киноны ертөнцөд эргэн ирэхийг оролдсон ч аль аль нь талаар болсон байна.

Тэрбээр шулуухан, хэрүүлч ч гэмээр зан чанартай, буулт хийхийг тэсвэрлэдэггүй байсан нь хүмүүстэй харилцах харилцаанд нь нөлөөлж, Холливудын од асан тодорхой хохирол амсжээ.  Энэ хугацаанд тэр бүх хөрөнгөө ч мөн алдсан байдаг.

Хедиг цуу яриа, дуулиан шуугиан тасралтгүй дагаж байлаа. Түүнийг хямд туфль хулгайлсан гэж буруутгаж байсан ч удаатай. Мөн нэг удаа намтар нь нийтлэгдсэний дараа бэлгийн амьдралын асуудлаар нь ч гоочилж байжээ. 1990-ээд оны сүүлээр Коррель компани түүний хөрөг зургийг сурталчилгааны зорилгоор хууль бусаар ашигласан ч үнэнийг олоход шүүх ч, найз нөхдийн тусламж ч нэмэр болоогүй юм.

1997 онд Хеди Ламарр дээр дурдсан шинэ холбооны системийн “нээлт”-ээрээ албан ёсоор шагнал хүртсэн ч ёслолд ирж оролцолгүй, мэндчилгээ илгээсэн байдаг.

Өндөр настны асрамжийн газар үдсэн эцсийн мөч

Хеди Ламарр зөвхөн Америкийн киноны нэгэн үеийн хамгийн тод үзэсгэлэнт од байгаад зогсоогүй герман хэлээр ярьдаг орнуудын оршин суугчид түүний төрсөн өдрийг Зохион бүтээгчийн өдөр болгон тэмдэглэдэг.Жил бүрийн 11 дүгээр сарын 9-н нь хүн төрөлхтний оюуны бүтээлд хувь нэмэр оруулсан Хэди Ламаррын төрсөн өдөр юм. Тайз дэлгэцийн од, өнөөгийн 4G стандарт, Wifi, Bluetooth технологийн үндсийг тавигч Хеди Ламарр 2000 онд өндөр настны асрамжийн газар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Нас барснаас нь арван дөрвөн жилийн дараа 2014 онд Хеди Ламаррын нэр АНУ-ын Үндэсний Зохион бүтээгчдийн алдартнуудын танхимд албан ёсоор бичигдсэн байна.

                                                                                                                        Г.СҮРЭН 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 8 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 15 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 15 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 16 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 20 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 15 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/04/16
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14