Парисын олимпын наадамд хүнд өвчнийг таван туулсан дуучин Селин Дион ая дуугаа өргөсөн. Тэр үед түүнийг бүгд шагшин магтаж, биширч байлаа.
Гэвч сүүлийн сар орчмын хугацаанд Селин Дионыг шүүмжлэх эрс нэмэгджээ. Учир нь олимпын наадмын нээлт дээр дуулахдаа “ам барьсан” гэж үзэж буй юм байна. Эдгэж буй ч гэлээ хүнд өвчтэй хүн тухайн өдөр Парисын тийм тааруухан цаг агаарт тэгж цэвэрхэн дуулна гэж байхгүй гэж үзэж байгаа аж.
Мэргэжилтнүүд олимпын тэрхүү хэсгийг эргүүлж давтан давтан ажигласныхаа дараагаар Селин Дионы бичлэгийг урьтаад хийчихсэн байсан бөгөөд шууд эфиртэй холбож оруулсан гэх дүгнэлтэд хүрээд буй гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна