Ариана Гранде Vanity Fair-т өөрийг нь жүжигчин Итан Слейтертэй холбон бичсээр, ярьсаар буй талаар анх удаагаа ам нээжээ.
Wicked киноны зураг авалт эхлэхэд Ариана Гранде, Итан Слейтер нар өөр өөрийн гэсэн гэр бүлтэй байсан ч удаан үргэжилсэн зураг авалтын дараа гэхэд хоёулаа гэр бүлээ цуцлуулсан юм.
“Мэдээж, киноны зураг авалтын үеэр олон хүний хувийн амьдралд өөрчлөлт орсон. Миний амьдрал ч гэсэн өөрчлөгдсөн. Хоёр жилийн турш ажилласан болохоор хэвлэлүүд мөнгө олохоор хэмжээний зүйл зохиож, баярлалдах боломж гарсан хэрэг. Хамгийн муухай нь юу гэвэл маш олон хүн хэвлэлийн бичсэн хамгийн муу хувилбарт үнэмшсэн байх юм. Энэ нь ч эргээд надад маш хүнд ачаа болсон” хэмээн Ариана Гранде өгүүлжээ.
“Ер нь би өөрийн алдар нэр, амжилтыг хүнд хөдөлмөрийнхөө үр шимээр л өдийг хүртэл алдалгүй барьж, хадгалж яваа. Хэвлэлүүд бол намайг 19-тэйгээс минь л үгүй хийхээр тэмүүлсэн шүү дээ. Тэгээд юу гээч? Би одоо 31 настай. Би төгс биш ч гэлээ ямар ч байсан сайн хүн. Сайн хүн чигээрэээ байгаагаараа, тэр чигээрээ төлөвшиж байгаагаараа би бахархдаг” хэмээн Ариана Гранде өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна