2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛОХ ҮЕ


Жинлүүрийнхэн энэ сард хувийн амжилт, нийгэмд эзлэх байр сууриа тодруулах онцгой үе юм. Таны дур булаам байдал нэмэгдэх тул  өөрийн имиж, хувийн брэндээ шинэчлэх, олны анхаарлын төвд гарахад тун тохиромжтой. Энэ үед таны төрөлхийн гоо зүйн мэдрэмж, дипломат ур чадвар өндөр байна. Гэхдээ энэ сар танаас илүү төлөвшсөн, сонголттой байхыг шаардаж, өөрийн ашиг сонирхлыг хохироосон буулт хийхээс татгалзахыг сануулна.

Та ямар ч орчин, тогтолцоонд өөрийгөө гол тоглогч гэдгээ зоригтой илэрхийлж, сарын төгсгөл гэхэд тэрхүү нөлөөгөө бодит хөрөнгө, орлого болгон хувиргах боломж олдох магадлал өндөр байна.

Хайр ба харилцаа

Жинлүүрийнхний хувийн амьдрал илүү өндөр шалгуур, төлөвшсөн харилцааны түвшинд шилжинэ. Та хүмүүсийн анхаарлыг өөртөө хүчтэй татаж, ордны хамгийн гоо зүйн мэдрэмжтэй, дипломат төлөөлөгчийн байр сууриа улам тодруулна. Тогтвортой хостой хүмүүс хоёр талын дүрэм, хил хязгаар, урт хугацааны үүрэг хариуцлагыг тодорхой болгох үе ирнэ. Гэрлэлтээ албан ёсоор батлуулах, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, эсвэл хосоороо нэр хүндтэй олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай.

Ганц бие бол энэ сарын 23-н хүртэл хүчирхэг, амьдралдаа байр сууриа олсон, төлөвшсөн алхам хийхэд бэлэн хүмүүсийг татах магадлал өндөр байна.

Сарын 23-наас хойш харилцаанд үнэнч байдал, итгэлцэл, мөн томоохон хамтын төсөв, санхүүгийн асуудлыг хэлэлцэх сэдэв давамгайлна.

Ажил ба карьер

Сарын эхний гурван долоо хоногт мэргэжлийн талбар маш таатай байна.Хувийн брэндээ томоохон хэмжээнд шинэчлэх, өөрийн бүтээгдэхүүн, санаачилгыг олон нийтэд танилцуулах, удирдах албан тушаалд дэвшихэд хамгийн тохиромжтой саруудын нэг. Таны дипломат ур чадвар олон хаалгыг нээж, салбарын нөлөө бүхий хүмүүстэй тохиролцоо хийх боломжийг бий болгоно. Гэрээ, түншлэлийн салбарт үр ашиггүй хамтрагчдыг ялгаж, бизнес хоорондын харилцааг өөрийн нөхцөлөөр илүү системтэй зохион байгуулах боломж бүрдэнэ.

Сарын сүүлийн арав хоногт танилцуулга, сурталчилгаанаас бодит ашиг хуваарилах, санхүүгийн урсгалаа оновчтой болно.

Санхүү

Санхүүгийн стратеги сарын эхний хагаст зоригтой, хоёрдугаар хагаст илүү прагматик байхыг шаардана. Сарын 23-н хүртэл гол хөрөнгө оруулалтаа өөрийн байр суурь, имиж, контентын харагдах чанар, хувийн хэв маягаа сайжруулахад чиглүүлж болно. Үйлчилгээнийхээ үнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж ч гарч мэднэ.

Сарын сүүлийн арав хоногт таны хийсэн ажлууд шууд орлого, хөрөнгө болгон хувирах магадлалтай. Сарын эхэнд байгуулсан түншлэлээс илүү том өгөөж хүртэх, дижитал төсөл, бүтээгдэхүүний борлуулалтаас ашиг авах, санхүүгийн бие даасан байдлаа нэмэгдүүлэх боломжтой.

Эрүүл мэнд ба эрч хүч

Энэ сард таны эрч хүч жилийн хамгийн өндөр түвшинд хүрч мэднэ. Та өөрийгөө хүчтэй, сэргэг, дотоод гэрэлтэй мэт мэдрэх боломжтой. Энэ эрч хүчээ хадгалахын тулд уян хатан байдал, биеийн зөв галбир, үндсэн булчинг хөгжүүлэх дасгалд анхаараарай. Пилатес, газрын теннис, хувийн дасгалжуулагчтай гимнастик тохиромжтой сонголт байж болно. Бусдын асуудлыг шийдэхэд хүчээ замбараагүй үрэхээс зайлсхий. Эрүүл, тогтвортой байдлын гол түлхүүр нь орчны зохицол, мөн биеийн шингэний тэнцвэрийг дэмжих хангалттай ус уух дадал байна.

Онцлох өдрүүд

  • 10-р сарын 3–5: Таны амжилт, өөрийгөө харуулах боломж хамгийн өндөр үе. Албан ёсны нээлт, пиарын кампанит ажил, өөрийгөө зах зээлд танилцуулахад тохиромжтой.
  • 10-р сарын 14–16: Санчирын хатуу хяналтын үе. Нарийн төвөгтэй хэлэлцээ хийх, түншлэлийн үүрэг хариуцлагыг хууль эрх зүйн хувьд баталгаажуулахад тохиромжтой.
  • 10-р сарын 23: Анхаарал төслөө мөнгөжүүлэх, хувийн хөрөнгөө бэхжүүлэхэд чиглэнэ.
  • 10-р сарын 28–30: Томоохон санхүүгийн гүйлгээ хийх, нэр хүндтэй гэрээнээс ашиг хүртэх, өмнөх үүрэг, өр төлбөрөө хаахад эерэг үе.

Од гарагийн зөвлөгөө

Түр зуурын тайван байдлын төлөө бусдын хүлээлтэд байнга нийцэх гэж бүү оролд. Амьдралынхаа гол дүр нь байх эрхийг өөртөө өг. Та өөрийн ашиг сонирхлыг ухамсартайгаар сонгох үед эргэн тойрны зүйлс илүү эмх цэгцтэй, зохицолтой болж эхэлнэ.

Сарын дүгнэлт

Энэ сар та бүхнийг нийгмийн болон материаллаг амжилтын өндөр түвшинд хүргэх төлөвтэй. Та энэ сарыг бусдад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчийн байр суурьтай, хүчирхэг бөгөөд хууль эрх зүйн хувьд баталгаатай түншлэлийн хүрээлэлтэй, намрын турш тогтвортой өндөр орлого бий болгох системийн суурийг тавьсан байдлаар дуусгаж магадгүй.

Хамгаалах гурван уриа

  • Би өөрийн ертөнцийн төв бөгөөд миний ашиг сонирхол халдашгүй.
  • Миний түншлэл төлөвшил, хүндлэл, харилцан ашиг дээр тогтдог.
  • Миний оролцоо тоглоомын дүрмийг тодорхойлдог.

Зөвлөгөө: Шалгуур

Сарын эхний арав хоногт шинэ гэрээ байгуулахын өмнө нэг цаг гаргаарай. Энэ сард ажил хэргийн болон хувийн түншүүдтэйгээ харилцахдаа мөрдөхийг хүсэж буй хамгийн чухал гурван дүрмээ бич. Жишээлбэл:

- тохиролцоог заавал бичгээр баталгаажуулах;

- цагийн хуваарь, хугацааг яг мөрдөх;

- сэтгэл хөдлөлийн дарамтыг хүлээн зөвшөөрөхгүй байх.

Хэлэлцээний эхэнд эдгээр дүрмээ тодорхой хэлж хэвших нь үр ашиггүй түншүүдийг эрт таньж, одоогийн харилцаагаа илүү чанартай, өндөр түвшинд хүргэхэд тусална.

Жинлүүрийнхэн та бүхэнд энэ сар өөрийн цар хүрээ, төгс хэв маягаа бусдаар жинхэнэ утгаар нь хүлээн зөвшөөрүүлэх аз жаргалыг авчраг. Та энэ ертөнцөд зохицол, дэг журам авчрахаар төрсөн мэт бөгөөд хамгийн амбицтай зорилгуудаа хэрэгжүүлэх нээлттэй боломж гарч ирж байна.  Таны ялалт амжилтаар эхэлж, байгуулсан гэрээ бүр өндөр ашиг авчирч, харилцаа бүр бат бөх, шударга, нэр хүндтэй байх болтугай. Ттгэлтэйгээр гэрэлтээрэй -та өндөрт байх эрхтэй.


0
angry
3
care
0
haha
2
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.93
2026/10/05
0
0
баярлалаа
Хариулах
64.119.27.4
2026/10/03
0
0
Таалагдлаа
Хариулах
Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 9 минутын өмнө
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 13 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 17 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08