МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газраас өнөөдөр (2026.09.25) ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол төрийн эрх барих хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх дээд байгууллагын парламентад Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, Тамгын газарт ажиллаж байсан нийт ахмадууд, азай буурлуудадаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлэв.


Ахмад настнаа хүндэтгэх, тэднийхээ хөдөлмөр, нийгэмд оруулсан хувь нэмэр, амьдралын арвин туршлагаас суралцах нь зөвхөн нэгэн өдрийн тэмдэглэлт үйл явдал бус, хүн ёсны жудаг, монгол үндэстний уламжлалт ухаан, амьдралын гүн философи гэдгийг Улсын Их Хурлын дарга  энэ үеэр онцлон тэмдэглэв.  



Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүлснийг Улсын Их Хурлын дарга дурдаад, нам, бүлэг, фракц, жигүүрийн явцуу эрх ашиг, хувийн сонирхолд хөтлөгдөхгүйгээр улс орон, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж, дайчлан ажиллаж, зөвшилцөж, зөвийг олж ажилладаг парламент ёсны сайн уламжлалыг Улсын Бага Хурлаас эхлэн өдгөө найм дахь удаагаа Монгол Улсын Их Хурал төгөлдөржүүлэн залгамжилж явааг дуулгалаа.

Туршлагатай парламентчид, Тамгын газрын  ахмад буурлууд ард түмнийхээ итгэлийг дааж, нийгмийн олон талын дуу хоолойг сонсон, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, төрийн бодлого шийдвэрээ гаргаж ирсэн үнэ цэнтэй уламжлалыг үлдээсэнд чин сэтгэлээсээ талархаж явдгаа  Улсын Их Хурлын дарга онцолсон. 



Иргэдийнхээ санаа бодол, амьдралд тулгамдсан асуудлыг сонсож, түүнд тулгуурлаж шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж ажиллаж буйгаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тодотгоод, энэ хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд “Нээлттэй парламент” шинэчлэлийн хөтөлбөрийг дэвшүүлсэн талаараа танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг зөвхөн нээлттэй мэдээлдэг бус иргэддээ оролцуулдаг, сонсдог, тэдний хяналт тавих боломжийг олгоход чиглэж, төрийн үйлчилгээний “И-Монголиа” системд “УИХ таныг сонсож байна” цэсийг нэвтрүүлсний зэрэгцээ  “Нээлттэй парламент” танхимыг нээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд хоорондоо чөлөөтэй уулзаж, санал солилцох боломжийг нэмэгдүүлсэн зэргээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан.



Түүнчлэн иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан зээлийн хар жагсаалт, орон сууцны захиалгын луйвар, цахим гэмт хэрэг зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр эрх зүйн орчныг сайжруулахаар гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж буй талаараа дуулгав.

Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж нар болон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Тамгын газарт ажиллаж байсан нийт 120 гаруй ахмад оролцов.  





Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хуран цугласан Улсын Их Хурал, Тамгын газрын ахмад настнуудыг төлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж, Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай нар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 46 минутын өмнө
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 14 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 18 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 21 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ Өчигдөр
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ Өчигдөр
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН Өчигдөр
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ Өчигдөр
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… Өчигдөр
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… Өчигдөр
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… 2026/10/15
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… 2026/10/15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/10/15
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 2026/10/14
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 2026/10/14
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 2026/10/14
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАГЧИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТУРШИН НЭВТРҮҮ… 2026/10/03
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08