ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТЭЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтэй 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч ОХУ манай улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах боллоо.

Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 6 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… Өчигдөр
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03